Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг нэмэгджээ
2014-12-17

Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сарын байдлаар 24925 гэм т хэрэг бүртгэгдсэний 6138 буюу 24.6 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ний гэмт хэрэг 1703 буюу 7.3 хувиар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 233 буюу 3.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Гэхдээ согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурсан бол Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад өссөн үзүүлэлттэй гарчээ.


Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуй нэгж байгууллагыг 350.863.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Зөрчлийн улмаас хураагдсан спирт 11, архи 2871, шар айраг 3220, дарс 13 литрийг тус тус хураан Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэжээ.


Б.Хүлэг 


Shuud.mn
Сонин хачин