224 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлуулжээ
2014-12-17

Насанд хүрээгүй хүнд хориглосон цагт согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулсан зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан  224 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг төв орон нутгийн цагдаагийн байгууллагаас тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлжээ.


Дээрх аж ахуй нэгжүүдийн 71 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байсны 12 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нийслэлийн Захирагчийн албанаас буцаан сэргээсэн байна.


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын дагуу орон сууцны нэг болон суурийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа баар, караоке, рестораны судалгааг дүүрэг тус бүрээр гаргаж, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлэн хяналт тавин ажиллаж байгаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Б.Хүлэг


Shuud.mn
Сонин хачин
hehe:
heregjlee yu.amjih uu
2014-12-17