Халуун сэтгэл
2014-12-18

Улаанбаатарын дуниарт өвөл гэр хорооллын гудамжаар бөртөлзөн алхаж, дэлгэр цагийн бороон дундуур шавхай туучин, дөрвөн цагийн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж, иргэн, төрдөө өргөсөн тангарагаа эрхэмлэн үүргээ гүйцэтгэх эргүүлийн цагдаа нар. Тэдний нэг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгцийг бид онцолсон юм. Түүнийг олон нийт “39 хүний амь аварсан цагдаа” хэмээх нэр, буянт үйлсээр нь мэддэг болоод буй.

б

Харин ахлах ахлагч А.Алтанцөгц энэ тухай “Бид үүргээ гүйцэтгэсэн юм. Нийслэлийн онцгой комиссын даргын албан даалгавраар нийслэлийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгүүдтэй хамтран зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн.  Бид БЗД-ийн 20 дугаар хорооноос ХУД-ийн 12 дугаар хороо буюу Биокомбинат хүртэл Завьт эргүүл хийж, аюул тулгарсан иргэдэд тусламж үзүүлэх үүрэгтэй. Гэхдээ ганц усны гэхгүй нийслэлийн аврах салбарт ямар дуудлага ирнэ үүний дагуу очиж ажиллах ёстой” гэж үнэнийг даруухан өгүүлсэн. Ийнхүү түүнтэй ярилцахад “би” гэж онгирч, өөрийгөө дөвийлгөх үгсийг олж сонсоогүй билээ.

б

Өвөө, аав, ээжээсээ үлгэрлэж цагдаа болсон тэрбээр цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж буй аж. Говь-Алтай аймагт төрж, сургуульд орох үедээ Улаанбаатар хотноо шилжин суурьшиж, зуны цагт Туулын хөвөөнд өнждөг байсан нь ийнхүү олон хүний амийг усанд эндэхээс аврахад багагүй нөлөөлсөн биз ээ.

ө

Голын эрэг дээр, аав, ээжийнхээ хажууд хөлбөмбөг тоглож байсан хүү бөмбөгөө гол руу өшиглөн, бөмбөгөө авахаар хөлгүй ус руу орж, түүнийг аврахаар аав, ах хоёр нь үсэрснийг, нэг гэр бүлийн долоон хүн үерийн усанд боогдож, живж амиа алдах аюулд орсныг, эрүүл, согтуу хүмүүс автомашинтайгаа голын усанд урсаж буйг гээд амь нас нь аюулын ирмэгт очсон хүмүүсийг татаж, чангааж, уяж, тогтоож амьд үлдээжээ. Энэ үүргийг ахлах ахлагч А.Алтанцөгц бусад албан хаагчдын хамт таван жил гүйцэтгэж буй.

б

2014 оны долоодугаар сарын 14-ны өдөр. Манайхны найр наадам үргэлжилж, хүмүүс амарч, идэж, уун, наргиж цэнгэж байх үе. Энэ өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гурван этгээд “Хонда фит” машин хөлөглөн, үерлэсэн голын ус руу орсноор хөнгөн тэрэг урсгал даган урсчээ. Энэ үед Завьт эргүүлийнхэн цаг алдалгүй очиж, машиныг аврах олсоор бургаснаас уяж байгаад, гурван хүний амь, бусдын эд хөрөнгө, амьжиргаа залгуулдаг унааг аюул, ослоос аварчээ. Хүний амь аврах бүртээ баярлаж байдаг. Яг энэ аврах ажиллагааны дараа үнэхээр бахархах сэтгэгдэл төрж байсан. Бидний ажил бол багийн тоглолт. Хэн нэгэн нь буруу хөдөлвөл аврах ажиллагаа сүйрнэ гэж ярьсан.

б

Мөн өвөө, эмээ, ач, зээ нийлсэн нэг гэр бүлийн долоон хүн машин техник хүрч очих боломжгүй газар үерийн усанд боогдож, цаг алдсан бол амь насанд нь аюул тулгарах байсныг аварсан тухайгаа ярихдаа өөрийн ажил, үүрэг нэгт нөхдөөрөө бахархаж буй нь илт байлаа.

б

“Хүний амь минутаар биш, секунд, долиор хэмжигддэг”

ө

Хэдэн зуун бээрийн урт урсах улаанаар эргэлдсэн үертэй голоос бусдыг аварна, санамсар болгоомжгүй осолдсон зарим нэгний цогцсыг хайж олоход ямархан тэвсэр тэвчээр, эр зориг, ур чадвар шаардах нь ойлгомжтой. Зарим эрэн хайх ажиллагааны үед 24 цагаар, хэдэн хоногоор явах тохиолдол байдаг. Өмхий, хамхай үнэртсэн Биокомбинат орчмын голд эрэн хайх ажиллагаа явуулж олон хоног ажиллах нь ч байдаг. Тэр хавийн бургас, бут сөөг гээд энд тогтоод үлдчих болов уу гэсэн бүхнийг л нэгжинэ. Осолдсон хүний цогцсыг олж, гаргах бол тэдний үүрэг учир түүнээс сэжиглэх, цэрвэхийг нэгэнт тоохоо больжээ.

б

Эрэн хайх аврах салбарынхантай үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагчид чанга яригч, загасчны усны гутал хоёроос өөр багаж, хэрэгсэлгүй. Тиймээс ээлжийн амралтаа авсан албан хаагчийн өмд, гутлыг өмсөөд, цагдаагийн цамцаа, аврах хантаазтай өмсөөд үүрэг гүйцэтгэдэг аж. Ахлах ахлагч А.Алтанцөгц, түүний хамтрагч ахлах ахлагч Б.Амарбаяр нар ч мөн ийн ажиллажээ. Түүнчлэн зуны турш ажиллагаа гүйцэтгэж байгаа алба хаагчдад зориулсан хоол ундны мөнгө байдаггүй болохоор өөрсдөө мөнгөө нийлүүлэн хоол хийж, махгүй үедээ гамбир хайрч идээд явдаг гэсэн. Иргэн, төрдөө өргөсөн тангарагаа үнэнч шударгаар биелүүлж, бусдын амь нас, эд хөрөнгийг өөрийн амиар хамгаалж буй тэдгээр аврагч ингэж үүргээ гүйцэтгэдэг аж.

б

Цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгц “манай эрэн хайх албаныхан бүдүүн тоймын хүмүүс дээ. Ажлаа заавал хийх ёстой. Энэ ажлыг хийж байж л талхны мөнгөө олно гэж боддог. Чин үнэнчээр үүргээ гүйцэтгэдэг. Болдог сон бол тэдэнд энэ дэлхий дээрх хамгийн том шагналуудыг, тийм их аз жаргалыг өгөх юмсан гэж боддог” гэж хэлснийг энд дурдалгүй өнгөрч боломгүй.

б

Бусдын амь насыг аврах, эндсэн нэгний цогцсыг олж гарган хүлээлгэн өгөх үүрэгтэй. Эд хөрөнгийг гэмтээхгүйгээр хамгаалах дүрэмтэй ажилладаг тэднийг өрөвдмөөр, бахархмаар. Арай эрт амжиж очсон бол аврах байсан гэх харуусал тээж үлдсэн нь ч тэдэнд бий. Цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгц “Бид бас усны ослын дуудлагад явж байсан юм. Их тэнгэрийн амны хойд гол дээр хүүхэд усанд живсэн дуудлага ирсэн. Бид хохирогчийн ар гэртэй холбогдож мэдээлэл аваад явж байсан. Баянзүрхийн гүүрнээс шууд урдуур явах гэхээр шинэ зам хучилт хийгээд хаалттай байсан болохоор яалт ч үгүй Нарантуул захын хажуугийн замаар явж таарсан. Дуут дохио өгөөд, яаралтай дуудлага руу яараад явж байхад зарим жолооч нар зам тавьж өгөхгүй, худлаа дохио дуугаргаад гэх мэт ханддаг. Дээрээс нь зам түгжрэлтэй. Тийм үед үнэхээр хэцүү. Тэр үед би бууж замын цагдаатай нь уулзан зохих арга хэмжээг авч уулзварын хөдөлгөөнийг зохицуулж, машинууд дээр гүйж очин, холдохыг гуйж байсан. Бид секундээр биш хэдхэн доль хоцорсон. Бидний очиход хүү амьсгал хураачихсан байсан. Хүний амь минутаар биш, секунд, долиор хэмжигддэг. Тэр 14 настай хүүг бодоод үнэхээр харамсдаг. Манай улсын замын зай талбай том, гадаадын бусад улсынхтай адил цагдаа, түргэн, онцгой зэрэг шуурхай албаны машинууд нь зорчдог тусгай эгнээтэй байсан бол олон хүний амь насыг цаг алдалгүй аварна гэж боддог” хэмээн ярьж байсан.

ө

Ийм хүний төлөө сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч цагдаа эхнэр хоёр охины хамт амьдардаг аж. Тэрбээр халамжтай гэргийтэй над шиг хүн ховор байх шүү гэж онгироод,  манай эхнэр ажилдаа л анхаарлаа хандуул. Гэр орон болно доо гэдэг юм. Харин би цагдаагийн албан хаагчийн цалингаар дөрвөн ам бүлээ тэжээх гээд хоёр идэхгүй хоосон хонохгүй, манайх гэдэг айл болоод л байна гэж ярих.

ө

Энэ эгэл цагдаа нэг хүн ч гэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байгаасай, битгий осолдоосой, аливаа гэмт хэргийн золиос бүү болоосой, айлын аав агсам тавихгүй, гэр бүл нь амгалан байгаасай хэмээх энх мөрөөдөлтэй.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
jargalbayar:
amjilt husii tsagdaa nart tor zasgaasan salbar negj deer haluun garaan gardaj. bgaa bureld huund anhaaral handuulaasai
2014-12-18
monh:
hun ardiinhaa amgalangiin manaad zogson tsagdaa nartaa amjilt husii
2014-12-18
zochin :
gants ene tsagdaa bish busad buh tsagdaa nar mini sain ajilj bgaad amjilt husii mongol tor zasag tsagdaa nartaa eruul mend ahuin baidald ni anhaaral handuulaisai amjilt husii
2014-12-18
tsagdaa nart:
amjilt husii bu*a avral irsen negnii avarch ooriin ami nasan ul haiharn tor ard tumendee. zutgej bgaa gudamjind ajilj bgaa tsagdaa nartan tor zasag anhaaral handuuldag bolloosoi
2014-12-18
police:
миний цагдаагийн академид сонсогч байхад дадлагад гарахад энэ ах дээр гарч байсан юм дорнодод ажиллаж байсныг нь мэднэ .тэр үед их л залуугаараа ахлах ахлагч цол зүүчихсэн харагддаг байсан
2014-12-18
batbayar:
hunii ami nas buhnees untei ene tagdaa bolon buh alban haagchid amjilt husii manai tsagdaagii baiguulga sain ajilj bgaa
2014-12-18
zochin:
amjilt husii mundag yumaa tsagdaa nartaa bayarlalaa
2014-12-18
police:
andaa amjilt
2014-12-18
hun chanar:
mundag tsagdaa bn
2014-12-18
ene sain tsagdaad bair oguul sain bn:
mash sainbn ene tsagdaad bairaar shagnuul
2014-12-18
naizdaa amjilt huey:
naizdaa amjilt husey chi shu
2014-12-18
ээжийн үг:
харваас хийморьтой хүү байна. буян нь дэлгэрч яваг
2014-12-18
tsug ts tsagaanaa:
minii nz mundag er shu ajild in amjilt ger buld in az jargal husie
2014-12-18
г,сарантуяа:
шагналын үнэ цэнэ буусан энэ үед материалаг шагнал нүдээ олох байхдаа .нөгөө амь насыг нь аварчихаад байхад одоо л дуу хоолойгоо ниилүүлдэг газар шүү дээ яасан нөгөө 39 одоо л дуугардаг цаг чинь ирээд байна
2014-12-18
г,сарантуяа:
энэ сайхан өргөсөн тангарагтаа үнэн ч сор болсон залуучуудаа одоо л байраар шагнадаг газар шүү дээ, энэ цагийн эгэл баатар юм шүү нүдэнд дулаахан сайхан дүүдээ эрүүл энх хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье хүн юу тарьсан түүнийхээ үр шимийг хүртдэг бичигдээгүй хууль бий
2014-12-18
алтанцөгц-д:
энэ залууг танина, дорнод аймгийн цагдаагийн газарт жолооч-цагдаа байсан юм. их цоглог, адтай цагдаа даа. хөдөө ажлаар хамт явхад их түшигтэй, машин тэргээ өөриймсөг эдлэнэ,сайн ч жолоодно. нүд хурц маш хол яваа амьтныг ч андахгүй танина. анд цуг явбал ангийн тэнгэртэй дээ. ажлын амжил хүсье сайн залуу минь.
2014-12-18
сайхан :
мундаг юмаа. хүний амь нэс гэдэг юугаар ч сольшгүй эргээд олдохгүй нандин зүйл. хүн нэг л амьдарна. хоёр амьдрахгүй. хөгжилтэй орны жишгээр онцгой албаныхан явдаг машин зам, техник хэрэгсэл, бүр нисдэг тэрэг ч байх ёстой байх. манайд хөөрхий аль нь ч байхгүй улаан гараараа гэдэг шиг. иргэд минь өөрсдөө л хичээж амьдрахгүй л бол...
2014-12-18