Архины хордлогоор 189 хүн эмнэлэгт ханджээ
2014-12-18

Энэ сарын 9-15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон Наркологийн төвд ханджээ.

Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс  хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.  

Shuud.mn
Сонин хачин