Нобелийн шагналаасаа татгалз
2014-12-18

Хэт даврагч “Талибан” бүлэглэл энэ сарын 16-нд Пакистаны Пешавар мужид байрлах сургуулийг барьцаалж, халдлага үйлдсэн юм. Гэмт этгээдүүдийн гарт 141 хүүхэд болон долоон багш амиа алджээ. Сургуулийн захиргаа харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийг дурсч, гэрэл зургуудаар нь үзэсгэлэн нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Бидний үхэл энгийн биш” гэх үзэсгэлэн энэ оныг дуустал Пешавар мужийн Захиргааны байранд дэлгэгдэнэ гэж сургуулийн захирал Ахмад Шифан ярьжээ. Энэхүү үзэсгэлэнгээс олсон мөнгийг амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд өгөх гэнэ.


Пешавар мужийн захирагч дээрх халдлагын дараа онц байдал зарлаж, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм. “Талибан” бүлэглэлийн удирдлагууд сургууль барьцаалж, хүүхдүүдийн аминд хүрсэн шалтгаанаа Юсафзай Малалатай холбон тайлбарлажээ. Тус бүлэглэлийн тэргүүн “Малала биднийг ялаагүй. Тэгтэл олон улс түүнийг баатар хэмээж байна. Тэр бол өөдгүй, арчаагүй охин. Түүнд зүгээр л аз таарсан. Малала чи Нобелийн шагналаасаа татгалз. Нобелийн шагналаасаа татгалзах хүртэл бид халдлага үйлдэх болно” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин