Олон нийтийн цагдаа нар сургалтад хамрагдаж байна
2014-12-18

Олон нийтийн цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдэд нийт 190, улсын хэмжээнд Баян-хонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг есөн аймагт олон нийтийн цандаа үүрэг гүйцэтгэж байна.

Энэ удаа ЦЕГ-ын НХЖХГ-аас нийслэлийн олон нийтийн цагдаа нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны талаар тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд алхам болгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.

б

НИТХ-аас нийслэлийн хэмжээнд ажиллаж буй олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн. Олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байгаа билээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene olon tsagdaagaar yahiin ajillaa hiij chadahgvi gemt hereg hiigeed bhad hairan txsxv bas deern olon nitiin tsagdaa genee hoshin shog
2014-12-21