Э.Бат-Үүл АНУ-д айлчилж байна
2014-12-19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Мэдээллийн технологийн тэргүүлэгч “Сиско” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
  1. Үүлэн технологид тулгуурласан ухаалаг засаглалын шийдлүүд
  • Хотын үүлэн дата төв. Энэ дата төв нь төрийн бүх цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд болон бүх чиглэлийн үйлдвэрлэлийн мэдээллийн системийг нэгтгэн боловсруулах үндсэн төв болно.  Дата төв нь сүлжээ, тооцоолох техник, үүлэн тооцоолуурыг удирдах програм хангамжаас бүрдэнэ.
  • Цахим засаглалын сүлжээ. Сүлжээний нэгдсэн дэд бүтэц нь хотын бүр салбар нэгж, иргэдийг цахим засаглалын үйлчилгээнд холбоно.
  • Цахим засаглалын мэдээллийн системүүд
  1. Хотын утасгүй интернетийн сүлжээ
  • Хотын утасгүй интернетийн сүлжээ (Wireless City). Төлбөртэй болон төлбөргүй WiFi сүлжээг хотын нийт иргэд хандах боломж бүрдүүлнэ. Портал сайт болон сурталчилгааны системийг ажиллуулж зардлаа нөхнө. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн ихээхэн хэмжээний мэдээлэлд шинжилгээ хийсний (big data) үндсэн дээр иргэдийн зан үйлдэл, шилжилт хөдөлгөөнийг нэгтгэн тодорхойлж хотыг оновчтой удирдах  шийдвэр гаргахад тусална.
  1. Бүх зүйлд интернетийн давуу талыг ашиглах (Internet of Everything IoE)
  • Хотын аюулгүй орчинг бүрдүүлэх төсөл. Ухаалаг камерийн хяналт, дүрс таних, их хэмжээний мэдээлэлд шинжилгээ хийх замаар Улаанбаатар хотын аюулгүй амьдралын орчинг сайжруулна. Гэмт хэргийг автоматаар илрүүлж түүнийг таслан зогсооход шаардагдах хугацааг эрс багасгаж, мэдээлллийн шинжилгээг ашиглан гэмт хэргийн тоог бууруулна.
  • Хөдөлгөөний хяналтын ухаалаг систем (Smart : Connected City Traffic).  Замын хөдөлгөөнийг хянаж оновчтой зохицуулсанаар түгжрэлийг багасгаж замын хөдөлгөөнийг хэвийн горимд оруулна.
  • Ухаалаг автомашины зогсоол (Smart Parking).  Сул зогсоолын талаарх бүрэн мэдээллийн иргэдэд өгсөнөөр автомашины зогсоол хайх явалт, түгжрэлийг багасгана.
  • Ухаалаг хотын гудамжны гэрэлтүүлгийн удирдах систем. (Smart+Connected City Street Lighting).  Нийт гудамжны гэрэлтүүлгийг ухаалгаар удирдаж цахилгаан болон ашиглалтын зардлыг бууруулна.
  1. Харилцаа холбооны нэгдсэн шийдэл  (Unified communication).
  • Үүрэн технологид суурилсан видео холбоо. Энэ шийдэл нь төр засаг, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд г.м төрөл бүрийн салбарын хэрэглэгчдийн харилцан хамтын ажиллааны видео холбоог хангана. Үүнд өндөр дүрслэлийн видео холбоо, WebEx програм, месенжерийн систем болон интернет холбоо багтана.
  1. Ухаалаг боловсролын систем  (Smart Education).
  • Ухаалаг боловсрол. Өндөр дүрслэлийн видео төрөөрөмж болон WebEx технологийг нэгтгэн алслагдсан сургуулиудад  шилдэг сургалтын явуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
зочин:
баярын араас очих нүхээ малтаж яваа юм байна. ийм л дайснуудаа толгой дээрээ залчихаж дээ, бид нар.
2014-12-20
irgen:
muu luibarchin idsen munguuruu ym abah geed nuhee maltaj bgaa biz usguu yadiin ,,,,
2014-12-19
zazazzzsss:
an bol huligaan hulgaichuudiin tsugluuga shdee, ene hugtstei tolgoi usa -d zugaalj demii tenej luivardsan munguu ur yva bz, hogiin nogoon uutaa avsandaa avaad orooroi, end ch ereggui uumt, bi lav nogoon ungu harahaar hog shig sanagdaad bdag bolcihson, uvchin deer uvchin nemsen hulgaich luivarchid bugdeeree mongoloos zailbal taarna
2014-12-19
иргэн:
улаанбаатар хотын шинэ төв, метро /цаг нь болоогүй зүй/, ...бус, хогны уут энэ тэр гэж эмнэлэг, сургуулийн хэдэн барилга барьж болох хөрөнгийг үрэн таран хийж байгааг нь шалгах цаг болсон юм биш үү.
2014-12-19
үнэн:
бат үүл хулиган байсан болохоор ямар нэг юмыг ул суурьтай бодохүй юм. интернет технологи бол нэг их чухал хэрэгтэй зүйл биш. ард түмэн нүүрсний утаанд хордож, замын түгжрэлд гацаад байна. энэ гол асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй шүү дээ. зүгээр хятадыг дууриаж машины дугаараар хязгаарлаад хол явахгүй.
2014-12-19
esregeeree medeellin ayulgui baidal bhgui bolloo gj:
manai buh shatnii shiidver ulaaniig harj urvaj shariig harj sharvalzana gdg shig togtvorgui bh yum huawei zte gd l guigeed hamag medeellin ayulgui baidlaa gadagsh aldaad duussan getel odoo dahiad cisco gd bdag dahiad usa d medeellee aldah gd bga yum u
2014-12-19
hulhiduulsan irgen:
uul dargaa baganat orgoo kompani ailuudiig mash ih hulhidaj bna shuu
2014-12-19