Хуулиудын төслийг батлав
2014-12-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд  2014 оны төсвийн тодотголын эцсийн найруулгыг сонсгов. Дараагаар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

ө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монголын хүүхдийн номын ордныг “Монголын хүүхдийн номын төв ордон” болгон өөрчлөв. Номын сангийн тухай хуулийн төслийг гишүүдийн 82,1 хувийн саналаар баталсан юм.

ө

Одоо Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

ө

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин