“Талибан”-ы тэргүүний толгойг 10 саяар үнэлэв
2014-12-19

Пакистаны Засгийн газар хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Маулана Фазлуллахын толгойг 10 саяар үнэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хэт даврагчдын хуаран болон дайчдын төвлөрдөг газруудын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаа Ерөнхий сайд мэдэгжээ. Тус бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Пешавар  мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, улмаар 141 хүүхдийн амийг хороосон юм. Хэт даврагчид сургууль барьцаалж, хүүхдүүдийн аминд хүрсэн шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан билээ. Малалаг Нобелийн шагналаасаа татгалзах хүртэл халдлага үйлдэхээ хэт даврагчид сануулсан юм.

с

Харин Малала охин “Би хэт даврагчдын саналаас татгалзаж байна” гэдгээ мэдэгдээд буй.

а

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ану ч биш болжээ.талибуудыг үүсгэн зохион байгуулж, хөл дээр нь босгож, зэвсэглэж баахан мөнгө зарна.тэгчихээд дараа нь тэднийгээ устгах гэж бас мөнгө зарна.их ухаантай улс ийм юм хийх үү.манай оюутолгойгоос шаасан мөнгөө л зараад байгаа болов уу.түүнээс биш өөрсдийнхөө мөнгийг ингэж утга учиргүй үрмээргүй юм.
2014-12-21
kurt:
haraal idsen malala
2014-12-21