Цахилгаанаас үүдсэн гал, гомдолгүй биз дээ гэсэн
2014-12-19

Өнөөдөр /2014.12.19 өдөр/ Хятадын олон улсын радиогийн сурвалжлах баг Бээжингийн цэргийн 304 дүгээр эмнэлгийн түлэнхийн тасагт Билгүүдэй хүүг эргэн очиж шинэ жилийн бэлэг өглөө. Хүү биднийг эрхий хуруугаа гозойлгон инээд хөөртэй угтсан юм. Арьс нөхөх анхны хагалгаа бүрэн дүүрэн амжилттай болж, зуун хувь нөхөн төлжжээ. Өнгөрсөн баасан гарагт буюу 12 дугаар сарын 12-нд хийсэн хоёр дахь хагалгаагаар зүүн хөлийн ясыг өсгийнд нь хадаж эвлүүлээд, зулайнаас нь дахин арьс авч нөхжээ. Одоо нэг сарын турш мах нь ургах эсэхийг харзнана. Хэрэв мах ургахгүй бол баруун хөлийн булчингаас хэсэглэн авч, зүүн хөлд нь суулгах гурав дахь хагалгаа хийх юм байна. Тэр бүхний дараа хүүгийн зүүн хөлийн хөгжилтийг гурван сар орчим ажиглаад хөгжихгүй бол тайрахаас өөр аргагүй болжээ.

х

Хүүгийн ээж Ц.Булган, олон түмний буянд хүүгийн бие нэлээд сайжирлаа. Авралын гараа сунгасан хүмүүсийн ачийг насан туршдаа санаж явах болно хэмээн ярьсан юм. Тэрээр, биднийг нааш ирэхээс өмнө цагдаагийн газраас утасдаж, цахилгааны утасны гэмтлээс гарсан гал юм байна шүү дээ, гомдолгүй биз дээ гэж асуусан. Би тухайн үед энэ хэрэгт анхаарах сөхөө байсангүй, хүүдээ зовниж хурдан эмчлүүлэхийг зорьж байлаа. Тэр орцны жижүүрийг барьсан өдрөө алдсан сурагтай байна лээ. Одоо тэгээд энэ хэргийг хариуцах хүнгүй юм гэнэ. Бодох тусам гомдох юм. Ер нь хүмүүсийг шатны доор амьдруулж жижүүр хийлгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хуучин орцны жижүүргүй болоод л байсан. СӨХ-үүд орон гэргүй, хариуцлагагүй хүмүүсээр орцны жижүүр хийлгэдэг. Би байрныхаа СӨХ-д гомдолтой байна гэж ярьж байсан юм.

До.Болдхуяг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
standard barihgui haana haanaa zavhruulj, mongolchildogiin har gai
2014-12-22
urgen:
hamgiin gol n huuhed l hohirch bg biz de hairan huuhed
2014-12-21
123456:
uilah geed bhima, henii ch buruu bsan odoo hamagui, hairan huuhed.
2014-12-19
hoolt:
untraagchid buu gomd aild buruu n bn
2014-12-19
harh:
shatnii door ger orongui humuusiig orognuulah ni byryy muuhai unertei deer ni ymar l oligtoi energitei baiv gej ene baliar soh yyd bolih heregtei zavaan umnuud
2014-12-19