Залилагч этгээдэд 3.4 жилийн ял оноожээ
2014-12-19

Дархан-Уул аймгийн харьяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн, Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгийн шилжүүлэн авдаг нийт найман удаагийн давтан үйлдлээр бусдын 2.510.000 төгрөгийг залилан мэхэлж авчээ.

Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйлийн 148.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2.510.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

б

Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд  итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Uvsruu zalgahgui dee
2018-09-20
aagii ...:
zailuuldaa chavaas. negn zalilsan nuguu n zaliluulsan tegeed shiitgel ntr alia 2
2018-09-13
зочин:
манай хууль хэтэрхий чанга дандаа шоронд хийдэг торгох хэрэгтэй биз дээ 1 сая төг авсан гээд нотлогдоогүй төрийн албан хаагч шоронд ял эдлэж байна
2015-01-12
irgen:
mongoliin hyyl iim yadarsan irgendee hatyy hxgiin nohoinyyd
2014-12-21
зочин:
2 sayiig zalilaad 3,4 jil avch bgaa yum chin 10 .20 , 30 terbumiin herguud heden jiltei bh ve uls turchdee toonii mashinaa bariad uursdiinhuu yaliig neg tootsoolooroi
2014-12-21