Такси № 110
2014-12-19

Энэ өдрийн мэнд манайхаан. Баярын бэлтгэл цэгцэрч сүлд модоо гэртээ зассан биз дээ манайхаан. Ээлжит нэгэн тэмдэглэлээ хүргэж байна. Хоёр  амьдралтай шахуу болчихсон золигийн залуугийн талаар дэлгэрэнгүй тэмдэглэлийг доор буулгалаа.

a

Ханьдаа очьё

a

10-р хорооллоос нэг залуу зам даган алхангаа гараа өргөж яваа харагдав. Намайг зогсонгуут шууд суусангүй шил тогшлоо. 30 орчим насны залуу байна.

a

З- Ах , Дэнжийн мянгаас нэг хүн аваад Шар хад ороод тэгээд эргээд хотын төвд бууна. Хэдээр явах уу  ?

Х- Өө овоо гарах байхаа. Бараг л 15 болох биз...

З- /жуумалзан / Та тэгээд тохироод явчих л даа . Хэд гэх үү ?

Х- ... За харин багадаа л 10 мянга даа.

З- За за тэгвэл явья .... гээд урд суулаа.

Х- Дэнжийн  мянгаас авах хүн чинь хүлээлгэхгүй юм байгаа биз дээ ?

З- Ирэнгүүт чинь л гарна гэсэн шд... Найз хүүхээн, карокед сууж байна, ирээд   авчих гээд. Очиж байна гээд хэлчихье. /утсаараа залгав/  ...Хайр нь очиж байна шд ээ. Бөмбөгөр. За хайр нь очиж байна ... Сайн ... юу билээ. Сайхан гэл үү... Такситай. Очихоор гараад ирээрэй за... за

a

Х- Гараад ирье л гэж байна уу ?

З- Тнх за л гэж байна.

Х- За хоёулаа Бөмбөгөрөөр явахаар таг бөглөрнө өө

З- Хойгуураа, хороолол дундуур гараад Тасганаар явсан нь дээр шүү, ах

Х- За тэгье. Тэр хүүхнийх чинь гэр нь Шар хаданд юм уу тэ. Бас л хол юм аа

З- Тнх. Гэр хороололд байдаг юм... Холоо хол. Би хэлсэн байхгүй юу . Эхнэр машин унаад явчихсан би унаагүй байна аа гэж. Ажил тараагүй байна аа гэсэн чинь Заза таксидах юм бол яахын гэсэн байхгүй юу.  Тэгээд юу ч болсон амжуулаад авчихья гээд ... Таны энэ газ уу. Ашигтай юу ?

a

Х- Өө яахав бага идвэл гайгүй. Утаа нагаргүй сайхан л юм. Асуудалгүй асах юм. муулах юм алга аа

З- Дүү нь нэг прусс 20- той. Арав гаргаж идээд байх юм. Аваад бараг хоёр сар болох гэж байгаа. Хавар зарахаас.

Х- Уул нь үнэрлэдэг гээ биз дээ.

З- Арав бол яахав болж байгаа юм. Арваас дээш гарлаа л бол хэрэггүй болж байгаа юм... Авгай машин барьдаг байх бас дэмий юм байна аа. Гэнэт ажил гарахаар унаад явчих юм.  Би бас амжиргаа цагаантай л даа. Тэрүүгээр гэрээгээр бараа тараадаг байхгүй юу.

Х- Борлуулалт чинь ёстой хотоор тэнэж  өгдөг байх тэ.

З- Ёстой тэнэж өгнө шд. Яахав тэгээд хувиа авчихдаг.

Х- Болоо шд тэ.

З- Энэ колонкийнхон чинь ёстой алдаг юм байна шд. Литр тутмаас таван төгрөг авдаг гэнэ ээ.

Х-Цалин гэж үү, шагнал гэж үү ?

З- Цалин нь шд ээ.  Нэг хүн, бид нар очлоо гэхэд л доод тал нь 10 литр.Тэгэхээр чинь хоногтоо бол алж өгдөг юм байна.

Х-Манай нөхцөлд хүнд ажилдаа аргагүй.

З- Тийн бас хортойд орно тэ. Би чинь байнга очиж 40 литрийг авна. Тэгээд тэрүүгээрээ нэг 200 км явчихдагийн. Зун бол бараг 300 явчихна. Тэгсээр байгаад таньдаг болчихсон. “Хөөш танайд ажилд орьё. Цалин чинь хэд вэ ” гэсэн чинь “Манайх литр тусмаас 5 төгрөг шд ээ. Алж байгаа биз” гэдгийн.  Багадаа л 800мянгаас буудаггүй болсон гэсэн. Тэгээд орон тоо байхгүй гэж байна шд.

a

Х- Цалин сайтай ажил одоо олдохгүй шүү...

З- Хоёулаа хойгуураа явдаг байж дээ. Энэ Модны хоёр ч бас бөглөрнө шүү. Эхнэрийн ажил 10-аас тарна. Тэрнээс өмнө л бүх ажлаа ажлыг зохицуулаад  жин тан болгоод айн...  байж байх хэрэгтэй байна даа.

Х- Хүнээ аваад 100 айл гарчихвал гайгүй л дээ. Шар хад нээг их бөглөрөхгүй шулуун даа

З- Гэрт нь хаяад л буцья . Одоо 9 болж байгаа гайгүй биз.

Х- Чи тэгээд эхнэртэйгээ амьдраад хэдэн жил болж байгаа юм ?

a

З- Одоо чинь 8 жил болж байна даа. Анх их сургуульд танилцаад. Дөнгөж суучихаад би чинь нэг паагталж байсан шүү.  Гаагаанаасаа болж хулгайч. Манай ангид надаас 4 эгч нэг хүүхэн байсан байхгүй юу. Тэр надад гайгүй. Тэгээд хонхны баяраа хийгээд тэрийгээ наахгүй юу. Би чинь согтохоороо гэр амьтай. Шөнө нь гэрлүүгээл явчихна. Тэгээд гэртээ тас орсон чинь эхнэр хувцас тайлаад. Тэгсэн будаа. Гаагаагаа буруу харуулаад өмсчихсөн. Оёдлоор нь. Согтуу гар чинь мэдэхгүй. Ус мөс нэхээд бөөн юм болсон. Эхнэр гараад явчихсан. Аргагүй шд. Бандааш нь эргэчихсэн байгаа юм чинь

Х- Ээ, оюутан байсан болохоор. Тэгээд гайгүй өнгөрсөн үү ?

З- Одоо ч гэхдээ хэлж л байдаг юм. “Тэгэхэд чи яалаа айн” гээд. Би ч яахав манай ангийнхан тасарцан хойно тэнэгтээ биз гээд ...

Хоёрын хооронд юмнаас болж азаартвал тэ. Би ч саяхан нэг баригдсаан. Энэнээс өмнө нэг хүүхэнтэй явдаг байсан. Хоёулаа хэрэлдээд. Нөгөөдөх чинь жирэмсэн болчихлоо. Энэ тэр гээд хүндрүүлээд. Муудалцаад. Зэвүүн гар чинь буудал муудалд намайг ноль мольд орсон хойгуур утас нэр хараад. Манай авгайгийн утсыг харчихсан. Тэгээд мань хоёр муудалцаад бөөн хэрүүл болдог байхгүй. Зайл майл гээд.

Х- Тэгэхээр нь за ёстой баяртай болсон уу ?

a

З- Тэгсэн эхнэр лүү шууд залгачихсан байгаа юм чинь. Тэгээд гэртээ яваад орсон. Яг нолиос гарч ирээд аймаар ууртай. Яасан миний хайр гээд. Тэгсэн өө тэр хүүхэн чинь ярьсан гээд. Тэгэнгүүт нь уурлаад юу яриад байгаа юм. Яагаад тэнэгтээд байгаа юм. Юу болсон яасан хайр гээд. Нөгөөдөх чинь уурлаад. Тэгэнгүүт нь ямар дугаараас чамруу залгасан байна. Алив утсыг нь өгөөдөх гээд. Утсыг нь авангуутаа нөгөөдөх рүү шууд залгаад “чи юу балайраад байгаа юм. тэнэг .... юу минь. Гэр бүл үймүүлээд хов хутгаад .. ална шүү” энэ тэр болоод хажууд нь яриад. Алж өгч байгаа юм чинь. Сүүлдээ эхнэрээ тайвшруулаад. Манай ажлын нэг тэнэг хүүхэн байдгийн. Өнөөдөр наадахтай чинь хэрэлдчихсэн. Тэгээд худлаа хор хутгаж байхгүй гээд улаан гүрийгээд. Намайг наадах чинь чадаж байгаа байхгүй юу. Чи ийм тэнэг юманд итгээд мэтгээд гээд.

Х- Гэр бүлээ самрах шахаж дээ.

З- Өө тэгээд гадарласан л байх л даа.  Одоо бол чоно болсон. Энэ утсыг бол эхнэр мэдэхгүй. Хүүхдүүд аюултай карма марма ухаад утас гаргаад ирнэ. Энэ юун утас вэ, надад өгчих гэчихсэн явж байгаа юм чинь.... ккк  За байз арваас өмнө амжих хэрэгтэй байна даа.

a

Утас нь дуугарлаа.

s

... Өө за.  Баянбүрд дээр явж байна шд хайраа. Аан ... юу гэсэн үг юм бэ чи одоо. Байнаа, байна би одоо үүдэнд чинь очоод залгаяа за...

a

Х- Найз хүүхэн чинь тасарцан юм биш биз дээ. Нэг бол найз хүүхнүүддээ гайхуулах гээд чамайг дуудчихсан юм биш бээз.

З- Би ч орж морохгүй шууд л аваад хөдлөнө. .... /утас нь дахиад дуугарав. Залуу нэлээн удаан ийн ярилаа./

a

...Өө, та яасан удаж байж залгав аа.  Харьж л явна. Ингээд үү, ийм хурдан уу. Болоогүй байна шд. Өө чи аймаар үнэтэй юм аа. Чамтай ярих гэж хүлээчих юм аа. ккк заза таслах гээд байгаа бол тасал даа тасал. Чи чинь одоо ямар сонин юм бэ. Яагаад яараад байгаа юм бэ. Чи чинь таслах гээд яараад байгаа юм биш үү. Би ярихыг хүсээд байдаг. Чи таслахыг хүсээд байдаг. Таарцан юм биш үү. Ёооё. Ямар эвгүй юм бэ ккк. Үнэхээр гайхалтай. Чамайг...Баянбүрдийн тойрог дээр. Чамтай ярих гэж их юм болох юм даа. Ярихаар таслах юм. Буцаагаад залгана даа гэж хүлээгээд. Яримаар санагдах юм, тийн. Заза мартаагүйд баярлалаа. Яасан. Юм аа зараад завгүй байгаа юм уу. Яаж байна аа. Өөр яахав дээ. Өдөржингөө чинийхээ аарцыг саналаа. Ачаалал багатай байсан бол очиж уухгүй гэж бодоод л явж байлаа шд. Чиний гарынх гэж бодохоор яалт ч үгүй л зам хазайчих гээд байх юм байна шд. Надтай байнга хамт явдаггүй шд. Тэр захиалга авдаг чинь надтай явдаггүй. Нөгөөдөх жижиг шар нь явдаг. Тийн. Яасан тэрний хажууд. Өө тоохгүй шд тэр чинь. Шал тоохгүй шд.... Тэгж байгаад танай карокед орж сууя даа. Тэгэхдээ чамтай хамт шд ээ. Болно биз дээ. хэзээ байвал зүгээр байна. Хагас сайнд амжихгүй ээ. Ажлын өдөр л сууя. Хэн мэддэгийн. Өө юун гоё юм. Буудлынхаа цагийг сайн мэддэг. Караокенийхаа цагийг мэддэгүй айн ккк. Заза хоёулаа дараа нь вип өрөөнд нэг сууя даа. ... Аанхан. Тэр үед   зав гаргаж чадах юм уу. Заза .. сайхан амраарай.

a

Яриагаа дуусгасан залуу утсаа салгаад надруу нүд ирмэн харж “Энэ бас нэг хүүхэн. Буудалтай, карокетой. Дэлгүүртэй. Өнөөдөр ирж аарц уу гээд залгаад байсан юм. Би амжаагүй. Тэгсэн залгаж байна ”

Х- Бас юу яадаг хүүхэн юм уу ?

З- Энэнтэй ч их юм болоогүй. Эргүүлж л байгаа юм.

Хүүхнүүдийн нэлээн өргөн сүлжээтэй залуу маань нөгөө хүүхэн рүүгээ хоёр гурван удаа залгалаа. Нөгөө хүүхэн нь утсаа авахгүйд нэлээн гайхсаар явав. Бид хоёр Дэнжийн мянгын хуучин эцэст хоёр давхар байрны гадаа ирж зогслоо. Зогсоол олдохгүй тул би хаалга өнгөрөөгөөд зогслоо. Залуу залгангаа өнөөх баарны үүдрүү хараалсаар байв. Үүдэнд нь нэлээн согтуу дуу нэг хүүхэн хоёр залуутай нэг зүйлийг ярьж зогсоо харагдав.

З- Энэ юу вэ, найз хүүхэн нь байна шд. Энэ яг утсыг нь авчихаж. Ямар балай муу...

Бид хоёр хүүхнийг орохыг хүлээж нэлээн зогслоо.Тэгтэл өнөөх нь хоёр согтуу залуугаа дагуулсаар манай машины хажуугаар гарч хашааны булан тойрсон болоод зогслоо. Нэг залуу нь шууд л хашааруу морь харав. Тэгэнгээ өнөө гурав нэг чухал зүйлийг ярьсаар л.

a

Залуу: юун балай согтуу архичин гарууд вэ ... гэж бухимдлаа. Би сэтгэлийг нь засаж “Харин энэ балайнуудаас салах гээд л чамайг дуудсан юм биш үү ” гэлээ.

й

З: За яаж гаргаж ирэх вэ. Орчихвол яадаг бол .....

Өнөө гурав хэлхэлдэн явж бааруугаа орлоо. Залуу “ За би араас нь орчихоод ирье” гээд бууснаа надруу эргэн харж “ах энэ голын хаалга шд ээ. Гарч ирэхгүй удвал араас ороод ирээрэй ... юмыг яаж мэдэхэв тэ” гэлээ. Эвгүйтвэл орж ирж туслаарай гэж хэлж байна  гэж би ойлголоо. Манай хүн ороод нэлээн удлаа.

й

Энэ хооронд том савтай кола тэвэрсэн нэг эр ирж цонх тогшлоо. “Хөөш хөгшөөн. Энүүхэн ойрхон. Хойд уулан дээр гаргаад хаячихаач. 5 мянгыг өгье” гэлээ. Би “хүнтэй явж байнаа хөө”  гэвэл “Өө чи одоо, мөнгөөр зодуулах гээд байгаа юм уу, гараар нүдүүлэх гээд байгаа юм уу Пи чинь” гэж заналхийлээд дээш алхлаа.

й

Тэгтэл манай залуу гадуур хувцасгүй нэлээн өндөр, 30 орчим насны аятайхан царайлаг хүүхэн хөтлөн ирж арын суудалд суулаа.

й

З- Чи одоо юун аймаар газар ордогийн. Энэ хойдох чинь 111 биз дээ. Одоо явья л даа.

Э- /эмэгтэй/Чи яараад байгаа бол яв л гэж байна шд ээ .

З- Надтай явахгүй юм уу тэ. Чи ямар хөгийн

Э-...Би яачаад байгаа юм бэ

З- Чи дээр бас ирээд ав гээд бас ингээд маяглаад байсан биз дээ

Э- Би яасан юм бэ, яасан юм. Ямар хэцүү юм бэ чи.

З- Чи одоо тэгээд  хэд гэж харих уу ?

Э- Чамд хамаагүй шүү.

З- Хамаагүй байсан бол би ингээд явж байх уу ?

Э- Мэдэхгүй ээ, мэдэхгүй

З-Аан. Мэдэх юм байхгүй бол орж тэд нартайгаа архиддаа, би явлаа.

й

... залуугийн утас дуугарлаа. Хүүхэн “хэн юм. өдийд чамруу хэн залгадагийн айн, хэн бэ харья ” гэлээ.

Залуу утсаа авч ... Байна уу. Энэ амьсгаа чинь явахгүй гээд байна шд. Найзуудтайгаа шоудна гээд суугаад байна шд. Гэрт нь хүргэж өгье гэсэн чинь. ... За май чамтай ярья гэж байна. Май

й

Э- Хэн юм бэ. Хаана байдгийн байдаг газартаа л байж байгаа биз дээ. Би

З- Өө, заза энэ чиний байдаг газар юм уу тэ ...

Э- ... Аанхан тэр яахав ээ. Чи нүүрсээ авсан юм уу. Одоо ирлээ шд ээ. Чи одоо хаашаа юм бэ.

й

Хүүхэн утсыг салгав. Залуу арай зөөлнөөр “За хувцсаа өмсөөд гараад ир за. Чамайг ярихаар яарч байж ажлын машины түлхүүрээ орхилгүй гараад ирсэн байна шд. Одоо бөөн юм болж байгаа даа. Чи нээрээ сэтгэл гүйцэхгүй. Би бүүр тамхи тачихсан сууж байна шд”

й

Х- Чи мөн яарсан байх даа

З- Яараагүй байтлаа одоо энд байж байх уу ?

Э- Ёооё, чи аль  дөрөв болж байхад яваа биз дээ.

З- Тэгээд орой 9 -д ирээд аваарай гээ биз дээ. Би такси бариад л ахыг энд 30 минут зогсоож байна.

Э... Заза чи хөгийн шд .

З- Явах уу. Чи яах гэж ингэж байдаг юм бэ Туяа.

Э- За яв яв. Наад хүн чинь хүлээгээд байна.

З- Харин тийн. Чамайг гээд хоёр хүн ирчихсэн байна шд.

Э- Чи машинаа яасийн.

З- .. Машин байхгүй. Эхнэр аваад явчихсан гэж хэлээ биз дээ. Тэгээд такси аваад ирж байна.

Э- Заза би чамайг явж бай гээ биз дээ...

й

Залуу дахин зөөлөрч хүүхнийг барьж авч үнсэв. Хүүхэн “болио тавиа” гэж түлхээд буух гэж зүтгэхэд залуу татан суулгаж “Ээ Туяа. Би чамтай ингээд ойр дулаан харьцах гэхээр чи ингээд байх юм. Боль л доо ” гэж аргадлаа.

й

Э- За яваа. Эхнэртээ оч.

З- За явья л даа. Хувцсаа аваад ир. ...Чи одоо энд үлдээд хэзээ харих юм ?

Э- Цагаа болохоор харина аа...

й

Залуу хүүхэн хоёр ийн нэлээн нааш цааш таталцаж түлхэлцэж ярсны эцэст залуу уурлан явья гэснээр бид хөдөллөө. Манай хүн урд орж ирж суув. Баарнаас авсан бололтой хоёр лааз пиво барьчихсан. Нэгийг нь аль хэдийн онгойлгоод залгилж эхэлжээ. Бид хоёр хэсэг дуугай явлаа. Би яриа өдөж “чамайг орой дахиад ирж ав гэх юм байна даа” гэвэл залуу “үгүй тийм юм байхгүй. Одоо энэ утсаа унтраачихна. Авгайгаа аваад харья зүгээр” гэж шийдэмгий хэллээ.

й

З- Энэ одоо тэгээд энэ нэг заваан юмнуудтай. Энэ муу найз хүүхэн нь худлаа шахаанд хийгээд байгаа юм байна л даа. Хохь хохь нь ...  гэснээ утсаараа залгаж “Ах нь буцаад явж байна. Эгч чинь найзуудтайгаа ууна гээд үлдчихлээ шүү.... Өө би сайн санаж л авах гээд очлоо шд. Яагаад надад уурлаад байгаа юм... Энэ нөгөө сайн бил үү, Сайхан бил үү нэг караоке байна шд. Тэнд л нэг хүүхэн хоёр залуутай байна... аан би яахав дээ. харилаа. Чи өөрөө яриарай... ”

Х- Гэрийнхэн нь чамруу яриад байгаа юм уу ?

З- Аан тийн, эмэгтэй дүүтэйгээ хоёулаа байдаг юм. Тэр нь л аваад ирээч гээд залгаад байна... Ах санаа зоволтгүй ээ. Дүү нь арваа өгнө. Зөндөө хүлээлгэчихлээ....

ы

Залуу замдаа хоёр пиво оо ууж дуусгаад Их сургууль дээр буулаа. Би буухад нь “ чи авгайгаа эндээс аваад хүргүүлэх юм уу “гэсэнд залуу “өө авгай машинтай явж байгаа ” гээд хэсэг кабинд сууснаа “Хүн нээрээ шоуны амьдралд нэг орчихвол бас хэцүү. Гарч чадахгүй юм тэ ...Заза, ханьдаа очьё доо“ гээд утсаараа залгаж “өө хайр, би ирчихлээ...” гэсээр буулаа.

й

Ийм нэг залуутай таарч, хачин  орооцолдсон амьдралтай хүмүүсийн нэгэн оройны бичил зүрваст ороод гарлаа. Уул нь ханьдаа хайртай, амьдрахын төлөө зүтгэдэг л байрын залуу харагдсан. Гэхдээ нэг ийм эрсдэлтэй юманд толгойгоо мэдүүлэх шахаж яваа юм байна. Амьдрал юм болохоор бүтэн оруулчихлаа. Сайн муу дүгнэх юм алга. Энэ тэмдэглэлээс бодох эргэцүүлэх , бусдад хэлэх санаа оноог уншигчта бүхэн надаас илүү хэлэх биз. Шинэ жил болж бид хамт олон найз нөхөд гэр бүлээ яаж баярлуулах талаар бодож байгаа. Ер нь бол гэр бүлдээ байж байх ёстой “ТА”өөрөө энэ сайхан баярын хамгийн том бэлэг нь байх шүү, эрчүүд ээ...

й

Төгсгөлд хэлэхэд Хоовон би вээр, баярын тухай олон сайхан тэмдэглэл буулгая гэж бодож халтууртаа шамдан явж байгаа шүү, манайхаан.

й

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
аятунгаа:
будлиантай залуу байна даа эхнэрээ ч бодох нь боддог л эр юм гэхдээ л өөрийнх нь хэлэгээр шоуны амьдралд орчихвол дэвж явчих гээд байгаа нөхөр байнаа дээ
2015-01-09
sainuu:
sainuu,hoovon mini mun manaihaan ta buhendee irj bui shine onii mend hurgie hoovongoo mun ch ih huleesen shuu yagaad l taslaad tasaraad bnaa tv-geer garj bgaa nuvteruulegiig uzej chadahgui bn net-eer uzej bolohuu hoovondoo amjilt husie bas biee sain bodoj bai uvdvul hezuu shdee ..........
2014-12-29
зочин:
яагад ийм амьдрал үүсээд байна вэ?
2014-12-23
mongol:
хоовонг байнга уншдаг л даа. цаанаа нэг энгийн бас үнэн. би хотоос холгүй "хөдөө" амьдардаг л даа. хоовонтой уулзаж, "буу халах, бодож яваа санаа"-гаа хэлэх юмсан. зав байвал iderdampil5@yahoo.com-д утсаа өгчихөөрэй хө.
2014-12-23
зочин:
эхнэр нь тэвчээртэй бүсгүй юмаа...хамаг залуу насаа зориулж,бас үр хүүхдийг нь төрүүлээд өгч байхад.....угаасаа дуртай бол аргамжаад ч дийлэхгүй байхалдаа....
2014-12-22
setgegdel uldeegch:
bichlegiig tani bainga unshdag shuu hoovon. iimerhuu muuhai archaagui erchuud olon bolson yum daa. ehneree zaluu saikhan baihad n avch suuchaad hort havdar tuschihaar n aav eejid avaachij ugeed, dahin zaluu huuhentei zavhairch yavaa adgiin muuhai novshiig harj l bailaa. dahin dahin olon goy bichleguud oruulaarai .amjilt husye hoovon.
2014-12-22
зочин:
арчаагүй заваан залуу вэ, зарим эрчүүд заваарч заваарч дараа нь арчаагаа алдахаараа гэрээ, эхнэрээ гэдэг, зарим нэг нь нууц амраг гээд байгаа эмээрээ гэр бүлээ доромжлуулж хүүхдээ хүртэл зодуулчихаад юу ч болоогүй юм шиг байвал яах уу, тэр явалдсан эм нь нөхөргүй бараг * даа, үүнийгээ бахархал болгон яриад байсаныг яанаа.тэр заваан бузар эрийн эхнэр ч гэсэн тэр заваан нөхрөө шууд хөөгөөд зайлуулсан байгаасай.
2014-12-22
gogo:
hvnii horwooo yum daa daan ch
2014-12-21
юм-үз:
сайн байцгаана уу? та бүхэн минь, шинэ жил ойртоод хүүхэд багачуулаа баярлуулах гээд л байцгааж байна уу. манайх зул сарын баярыг тэмдэглээгүй нилээд удаж байгаа айл. лений ээж нь зул сарын баярын өмнөхөн өнгөрсөн болохоор тэр жилээс хойш, 1996 оноос, буюу одоогоос 3 жилийн өмнөөс л ёсолдог болцгоогоод байж байх шивдээ. зул сарын баярын уламжлал ёсоор *н утсан гуя, янз бүрийн жигнэмэгүүд, бидний хэлж ярьж сурснаар печенье-үүд, гэртээ хийсэн шоколадан зөөлөн чихэр, fudge гээд нэртэй, монголоор маань хэрхэн галиглаж хэлэхийг сайн мэдэхгүй байна, гэхдээ, "фюдже", аль эсвэл "фудже" гэх болвуу, хэхэхэ. маний хувьд 3 янзын жигнэмэг, тэгээд зөөлөн чихэр, хоол маань, дээр хэлсэн гахйан утсан гуя, за тэгээд, эрдэн шишийн гурилан талх, нооо цагаа гээд л болох шив. харин шинэ жилээрээ болохоор монголчууд маань ч, өөр бусад улс орны айл өрх ч гэсэн бялуутай байдаг шиг, бялуутай, шарах үхрийн хавтгай махнуудаас, steak гээд нэрлээд байдаг, чухам алийгаа гэдгээ хараахан шийдээгүй л тууж явна. жигнэмэг, бялуунуудаа орцынх нь зүйлсийг худалдаж аваад өөрөө л хийнэдээ, хэхэхэ. мөнгө цаасаа арвидаж хэмнээд өөрөө хийж болгочих юу л байна тэр бүхнээ гараараа хийдэг гэж байгаа. айхтар мундаг биш ч, наддаа л болоод, өөрийгөө болгоод өрх гэрийнхээ мөнгө санхүүг чамлахаар чанга атга гэдгээр арвилж хэмнээд л явж байнадаа. та бүхэн минь ч ялгаагүй гэдэгт найднам. энэ жилийн баяраар манайд монголоос маань зочин ирэх байхаа. энд ажиллаж амьдардаг нэг хүү ээжийгээ ирж буйг, ирээд манайхаар заавал ирнэ хэмээн ээж хэлсэн гэж дуулгаж утасдсан. тийм болохоор оюутан цагийн минь танил ирнэ гэж байгаа. хоовонгоороо орж гарч, сайхан хөөрч хүүрнэлдэж ярьцгаадаг та бүхэн минь ч гэсэн хэн нэгэн нь үүгээр ану-аар ирэх явдал суудал болохын бол манайхаар ирж нүүр царай зүсээ харцгааж сайхан танилцацгаах болнодоо, хэхэхэ, амын билгээс ашдын билэг гэдэгдээ. та бүхэн минь сайхан баярлацгаагаарай. хоовон минь сайхан баярлаарай.
2014-12-21
zochin:
mongol erchuud ajil hudulmur hiij chadahgui,ger bulee zuv avch yavj chadahgui iimerhuu l hoolnii huiten sav bolchihood baina daa.jigshih heregtei.
2014-12-20
prius:
germsnaas oruulj irsen zuw rultei europa standartiin prius 11 zarna. utas 53190009
2014-12-20
taxi chin :
durtai yumaa bitgii bich genee.kkk durgui hen bgaan tegeed ha ha ha. harin ch iim amidral haa saigui baihad bichij bgaa ni taxi yum bishuu.
2014-12-20
werty:
nusan pulimot ger bule avaad yavaj chadahgui bj ish ti* huhen shuhan bolj bdag
2014-12-20
zochin:
gereltei gegeetei yum bicheerei.durtai yumaa hamaagui bitgii bichee hu
2014-12-20
manai zaluus arai denduu yumaa:
manai zaluus arai denduu yumaa unasan taxiniihaa mungiig buten tulchihuj chadahgui baij hanilj yavaa hamt jargal zovlongoo huvaaltsaj bui hani ijilee huuraad tuuniigee ih gavya baiguulj baatar bolson aytai yarih yum. ger bul taivan bus baihad eh oron uls oron yaj taivan baihav dee. mongoloor neg tom tom yarisan huuramch ulsuud. ur huuhed hani ijileee unench baij chadahgui bol amidralaas unench shudraga sain saihaniig yak huleej amidardag yum bol doo
2014-12-20
zochin:
108 yasiin be hoovoon?
2014-12-19
nara:
hi hoovoon bayr oirtood elka ihtei bnuu.sogtuu hun bitgii zoogoorei.ovoo bosgoogui bol *zgai haanaas suuh ve ene huuhen zaluu 2 shig umnuud ih l bh umdaa
2014-12-19