2.5 сая төгрөг залилсан этгээдэд 3.4 жилийн ял оноожээ
2014-12-22

Дархан-Уул аймгийн харьяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн, Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгийн шилжүүлэн авдаг нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын 2.510.000 төгрөгийг залилан мэхэлж авчээ.

б

Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйлийн 148.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2.510.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

ө

Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд  итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.

өө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гэмт хэрэг хийсэн муу байна л даа. гэхдээ ард түмнээ л шийтгэдэг шүүхтэй болсондоо харамсаж байна. харин буруутай этгээдүүдийг л яг энэ хүн шиг шүүх хэрэгтэй штээ. шударга биш нийгэм тогтож дээ. харамсалтай л байна. энэ хүн ч муу хүн. ийм юм хийлгэхэд хүргэсэн нам засаг ч бүр муу
2014-12-23
irgen:
76-aa horiochee
2014-12-22
шүүгчид:
ядарцан хулгайч байна дөө. 10 ташуурдуул болчийшд
2014-12-22
mongoloo aldsan mongol:
sayhan l gehed buyandorjid 2 jiliin yal onooluu ene zalilsan mungunuus 100 dahin ih mungu shu. manai shuuhiihen mungunii too meddeggui yum bn
2014-12-22
nuguu hadgalamj bank :
ulsiin asar ih mungu idsen uls 250 jil horigdoh yum bna daa
2014-12-22
zochin:
terbum gej too meddeggui shde tsaaduul chini
2014-12-22
321312321:
ha ha ha 2.5 terbumiig idsen humuust 3400 jiliin ial onooh iostoi um baina.
2014-12-22