Бан Ги Мүн Гвинейд айлчлав
2014-12-22

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн амралтын өдөр Баруун Африкийн Гвиней улсад ажлын айлчлал хийжээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, эболагаар өвчилсөн хүмүүсийн мэдээллийг авсан байна.  Гвиней улс эболагийн улмаас 2500 иргэнээ алдаад буй. 


Мөн Гвиней улсын Ерөнхийлөгч Альфа Кондетэй уулзах үеэрээ НҮБ эд материал болон мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.


НҮБ эбола вирустэй тэмцэхийн тулд өнгөрсөн есдүгээр сард 150 саяын үнэ бүхий эм тариаг халдварын голомт руу илгээсэн юм.


Бан Ги Мүн өнөөдөр Мали улсад айлчлах гэнэ. Тэрбээр айлчлалаа эхлүүлэхээсээ өмнө эболагийн шинжилгээ өгөх аж.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин