Ц.Сүхбат ДАШТ-ий анхны медалийг авчирлаа
2014-12-23

Польш улсын Дабки хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд болсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын ангилалд өрсөлдсөн спортын мастер, "Хасу Мегаватт" компанийн тамирчин Ц.Сүхбат хүрэл медаль хүртлээ.

ө

Тэрбээр өрсөлдөгчдөө тав хожиж, хоёр тэнцэн, хоёр хожигдсон байна. Ц.Сүхбат шийдвэрлэх өрөгт ОХУ-ын Сергей Яковлевыг хожиж, 12 оноотой болсноор хүрэл медаль зүүлээ. Түүний дасгалжуулагчаар Их Мастер Д.Баттулга ажилласан билээ. Энэ ангилалд 14 улсын 28 тамирчин өрсөлдөж, Литвийн А.Тункевич тэргүүлж, Голландын М.Айзендорн дэд байрт шалгарсан байна.

б

Ц.Сүхбатын энэ амжилт нь манай улсын даамын спортын тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хоёр дахь медаль. Харин эрэгтэй тамирчдын хувьд анхны медаль аж. Өмнө нь 2000 онд дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа тус тэмцээний бүсгүйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж байжээ.

Харин залуучуудын ангилалд спортын мастер Ц.Отгонбилэг 10 оноогоор XII, ДДХМ А.Сулейман 9 оноогоор XVIII байранд оржээ. Мөн бүсгүйчүүдийн төрөлд олон улсын их мастер М.Нямжаргал 10 оноогоор VI байр эзлэв. Өсвөр насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн спортын дэд мастер М.Шийравжамц 10 оноогоор VIII, Ч.Бадамсамбуу 8 оноогоор XXIV байрыг тус тус эзэлсэн байна. Охидоос 2014 оны Монгол Улсын шилдэг тамирчин спортын мастер М.Одгэрэл 11 оноогоор VII, спортын мастер Г.Хэрлэнмөрөн 8 оноогоор XX, С.Гандиймаа 6 оноогоор XXVI байр эзэлжээ.

б

2014 оны өсвөр үе(U17), залуучуудын (U20) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 106 тамирчин өрсөлдсөнөөс ОХУ нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Литва, Голланд нэг алт, нэг мөнгө, Латви нэг алт, Беларус нэг мөнгө, нэг хүрэл, Монгол, БНХАУ-ын тамирчид тус бүр нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

б

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин