МУГТ О.Насанбурмаад байр бэлэглэлээ
2014-12-23

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмааг гурван өрөө байраар шагнажээ. Энэхүү шагналыг "Алтай констракшн" компаниас өгчээ. О.Насанбурмаа тус компанийн нэрийн өмнөөс таван жил барилдаж буй юм байна.

б

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Шинэ оныг шинэ байртайгаар угтах нь. "Алтай констракшн"-аар овоглоод хэдийнээ таван жил болчихжээ. Миний спортод зориулсан хүч хөдөлмөр, зүрх сэтгэлийг минь үнэлж гурван өрөө будаг нь ханхалсан шинэхэн байраар надад болон миний гэр бүлд бэлэг барьсан хамт олондоо үнэхээр их баярлалаа" хэмээн бичжээ.

б

Гавьяат тамирчин О.Насанбурмаа бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь хүрэл медалиа энэ жил хүртсэн билээ.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
зөв. тамирчдад улсын төсвөөс байр өгж болохгүй. даанч авилгачид тамирчдыг шоу байдлаар өөрсдийн дэглэмийг хамгаалахад ашиглаж байна.
2014-12-24
zochin:
*aa yagad neg zov um bichij boldguubee erguu behee nasanburmaa ene jil barildaagui
2014-12-24