Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна
2011-01-26

Урт нэртэй хууль гараад 1 жил хагасын хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг хэлэх талууд их байгаа. Энэ нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн хил заагийг тогтоох, энэ хил заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын төлбөрийн хэмжээг тогтоох, нөхөн олговор өгөхөд төсөвт үзүүлэх дарамт зэргээс болж байна гэж үзэж буй юм. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, Д.Кёкүшюзан Батбаяр, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, О.Чулуунбат нар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Тэгвэл хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган хууль санаачлагч нарт уламжлахаар тогтлоо.

Shuud.mn
Сонин хачин