Монгол хүүхдүүд шинэ оны баяраа тэмдэглэв
2014-12-23

Өнгөрсөн бямба гаригт АНУ дахь Монголчуудын бурхан шашинтны нийгэмлэгээс Лос Анжелас хот дахь Монголчуудын хүүхдийн сүлд модны наадмыг “Мөрөөдлийн шинэ жил” нэртэйгээр  зохион байгуулжээ Энэхүү сүлд модны баярын үйл ажиллагааг АНУ дахь Монголчуудын бурхан шашинтны нийгэмлэг нь 10 дахь жилдээ зохион байгуулсан байна.

s

Лос Анжелас хотод 5000 мянга орчим Монгол иргэн амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Харин уг арга хэмжээнд  Лос Анжелас хотод амдардаг,  500 орчим хүүхэд, эцэг эхийн хамт  оролцсон аж. АНУ-д амьдарч байгаа Монголчуудын хувьд ихэвчлэн гэр бүлээрээ амьдардаг. Тэнд төрж, өсөж байгаа хүүхдүүд тухайн улс орны түүх, ёс заншил, уламжлалаас шалтгаан Монгол эх хэлээ мартах, эх хэлээрээ ярьж чадахгүй байх, Монгол ёс заншил, уламжлалаа мэдэхгүй, Монгол цустай харийн хүн болж өсч байгаа нь сэтгэл эмзэглэмээр асуудлын нэг болоод буй.

s

Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь аливаа  баяр ёслолыг Монгол уламжлал, ёс заншлаараа тэмдэглэх явдал юм. Тиймээс тус нийгэмлэгээс дээрх шинэ жилийн баярыг Монгол уламжлалаа дээдлэн зохион байгуулдаг ажээ.  Баярт оролцсон монгол хүүхдүүд “Миний хэнз хурга” шүлгээ уншиж,  “Миний нутаг” гэсэн дуугаа дуулж, “Ээжийн бүүтэй хорвоо”-гоор аялуулсан дуу хуур инээд хөөр цангинасан урлагийн тоглолтыг өөрсдөө бэлтгэн тоглосон аж.

s

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг өвлийн өвгөн аав хүрэлцэн ирэхдээ "Өвгөн аав нь Монголоос ирлээ. Монголын маань ирээдүй болсон үр удам та нар минь  алс холын Америк оронд сайн сууж байна уу" хэмээн мэндчилсэн байна. Эх орон, элгэн саднаасаа хол, хүний нутагт цаг, завгүй ажиллаж, амьдарч буй олон Монголчууд энэ өдөр үр хүүхэд, гэр бүлийн хамт цугларан эх хэлээрээ ярьж,  монгол дуугаа дуулж, шүлгээ уншиж, үндэсний хувцасаа өмсөж, монгол уламжлалаар шинэ оноо угтсан ажээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
......:
yoyo, ene neg teneg orosgui yum bj bolohgui yu
2014-12-23