Шадар сайд Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
2014-12-24

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.

а

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүх Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзахдаа “Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа чухал үедээ байна. Хоёр талын харилцааг өнөөдрийн түвшинд хүргэхэд Элчин сайд таны хичээл зүтгэл их юм” гэж хэллээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Их Хурлын даргын Хятад улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, бодит ажил хэрэг болгох нь бидний гол ажил. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын найрсаг харилцааны тулгуур юм. Хоёр талын худалдааны бүтцийг сайжруулах, эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллах нь зүйтэй. Ялангуяа, дэд бүтэц, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг нэн тэргүүнд хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд Шадар сайдын хувьд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

а

Шадар сайдтай санал нэг байгаагаа Элчин сайд илэрхийлээд хоёр улсын өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь зүйтэй. Шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин