Ховдын шийдвэр гүйцэтгэгчид байртай болжээ
2014-12-24

Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барьж,  ашиглалтад оруулжээ. Тус орон сууцны 1мкв-ын үнэ 750.000 төгрөг бөгөөд энэ үнэ нь орон нутагт худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1мкв-ын үнэнээс 350,000-550,000 төгрөгөөр хямд  байгаа юм. Мөн орон сууцанд орсон албан хаагчид урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, үлдсэн мөнгийг 8 хувийн зээлд хамргадан төлөх боломжтой юм байна.

Capture

Shuud.mn
Сонин хачин