Манай сэтгүүлчийн бүтээл тэргүүлэв
2014-12-24

"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд шүүхийн шинэтгэлд өрнөж буй өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж, дүгнэлээ. "Шүүх ба олон нийт” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд 4 төрлөөр буюу өдөр тутмын сонин, цахим сайт, телевиз, радиогийн төрөлд нийт 36 сэтгүүлчийн бүтээл ирснээс шилдэг 11 бүтээлийг шалгаруулав. Шилдэг бүтээлийн эздэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар өнөөдөр шагнал гардуулж, амжилт хүслээ.

1

Цахим сайтын шилдэг бүтээлд:

1

 

Тэргүүн байрт, "Харих завгүй амьдрал” гарчигтай нийтлэлээр Шууд.мн /www.shuud.mn/ сайтын сэтгүүлч Буянтогтохын Будхүү

ө

Дэд байрт, "Бидний харах өнцөг: Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай, ГОЁ” гарчигтай нийтлэлээр Ньюс.мн /www.news.mn/ сайтын нийтлэлч Цэрэннадмидын Булганзаяа

ө

Гуравдугаар байрт, "Мэдээлэл технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлсэн шүүх” гарчигтай нийтлэлээр Айкон.мн /www.ikon.mn/ сайтын сэтгүүлч Амарбаясгалангийн Ням-Өлзий

ө

Өдөр тутмын сонин, сэтгүүлийн шилдэг бүтээлд:

1

Тэргүүн байрт, "Шүдний эмчээр нүдээ эмчлүүлэхийг хэн ч хүсэхгүй” гарчигтай нийтлэлээр "Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Ганбаатарын Улсболд

ө

Дэд байрт, "Хараат бус, хариуцлагатай ажиллах сэтгэл, чармайлт шүүгчдэд бий болсон” гарчигтай ярилцлагаар "Өнөөдөр” сонины сэтгүүлч Гансүхийн Цолмон

ө

Гуравдугаар байрт, Шүүхийн шинэтгэлийн талаарх цуврал ярилцлагаар "Өдрийн сонин” сонины сэтгүүлч Буянжаргалын Цэцэгдэлгэр

 ө

Телевизийн шилдэг бүтээлд:

 

 Тэргүүн байрт, "Ярилцья” цуврал нэвтрүүлэгээр МҮОНТ-ийн ММ агентлагийн Ерөнхий редактор Хишигийн Эрдэнэбулган

ө

Дэд байрт, "Монгол Улсаа хөгжүүлье” ярилцлага, хэлэлцүүлэгээр ТВ5 телевизийн Ерөнхий редактор Эрдэнэчимэгийн Дагиймаа

 ө

Радиогийн шилдэг бүтээлд:

Тэргүүн байрт, Шүүхийн шинэтгэлийн цуврал сурвалжлагаар МҮОНРадиогийн Хурд агентлагийн сэтгүүлч Луузайн Алтанхишиг

ө

Дэд байрт, "Тод журам” Шүүхийн төсөв сэдвээр хийсэн нэвтрүүлэгээр МҮОНРадиогийн ахмад сэтгүүлч Цэндийн Сүхбаатар

ө

Гуравдугаар байрт, "Сэтгүүлчийн толь” Эвлэрүүлэн зуучлалын өнөөдрийн үр дүн, цаашдын хөгжлийн асуудал” сэдвээр хийсэн нэвтрүүлэгээр "Шинэ Монгол” радиогийн сэтгүүлч Оргойн Долгорсүрэн нар шалгарлаа.

Shuud.mn
Сонин хачин
onoodoriin bandi yu ve:
hudlaa magtsan garuud shalgarchee chaavaas hoh ineed hurev onoodor soninii ene hachin bandi shuuhiig muuldag bsnaa boliod magtaad shagnal avav
2015-12-24
ундрах:
алтанхишиг, буд, улсаадаа амжилт хүсье
2014-12-25
hero:
minii bud mundag shuu <3
2014-12-24
zochin:
setgvvlchdedee vg ni tsetsen vzeg mi hutrs bh boltugai
2014-12-24