Манай тамирчид амжилтаа ахиуллаа
2014-12-24

Олон улсын оюутны спортын холбооноос зохион байгуулсан тэшүүрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотын алдарт “Медеу” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 18-22-ны хооронд боллоо. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлж дасгалжуулагч, ОУХМ Ж.Долгорсүрэнгийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ийн оюутан А.Энх-Ариун нар 500, 1000, 1500, 3000, 5000 метр, нийтийн гараанд хурд сорьсон юм.

ө

“Медеу”-гийн мөсөн талбайд эрэгтэйчүүдийн 500 метрт Б.Тулга 22 тамирчнаас 19 дүгээр байрт шалгарч амжилтаа ахиулжээ. Тэрбээр энэ зайд хоёр удаагийн оролдлогоор 40.00, 39.79 секундын амжилтыг үзүүлсэн байна. Мөн 1500 метрийг 2:08.66, 5000 метрийг 8:21.70 минутад туулжээ.

ө

Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн А.Энх-Ариун 1000 метрт 1:31.61 минутад барианд орохдоо тэргүүлэгчээс 12.30 минутын алдагдалтай байжээ. Мөн тэрбээр 1500 метрт 2:33.77, 5000 метрт 5:05.02 минутын амжилтыг үзүүлсэн байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ssshj:
тэргүүлэгчээс 12.30 минутын алдагдалтай байжээ... ene khugatsaag ulam bagasgaaraaa. amjilt khusie
2014-12-25