Зөвшөөрөлгүй газарт зогсож, хөдөлгөөнд саад учруулсан иргэдийн машин техникийг ачиж явахдаа маш хариуцлагатай байх ёстой компанийн жолооч ажлаа хийж явахдаа согтуу байхаар барахгүй осол гаргасан байна. Тодруулбал, 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 13.50 минутын үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Урбанекийн уулзварын баруун замд “Хас хишигтэн” ачилтын компанийн жолооч Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад осол гаргажээ.
й
Тэрбээр албаны Хюндай Маяти 81-02 УНИ дугаартай машин жолоодож явсан байна. Согтуу жолооч иргэн С-ийн жолоодож явсан Тоёото Приус маркийн 86-57 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн осол гаргасан нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь заалтыг зөрчсөн байна. Согтуу жолоочийн согтуурлын зэргийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.7 хувийн буюу маш өндөр зэргийн согтолттой байжээ.
й
П.Наран
Уншиж байна |