Уурхайчдад нөхөн төлбөр олгож байна
2011-12-28

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хорооны даргаас өгсөн зөвлөмж, НХХЯ-наас хийсэн тооцоо, судалгааны үндсэн дээр 2011 оны 4-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу уурхайчдад нөхөн төлбөр ол­гох тухай асуудлыг оруулж, шийд­вэрлүүлсэн. Үүний дагуу Налайхын нүүрсний уурхай, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхай, Бэрхийн уурхай, Булган аймгийн Сайхан-Овоогийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 1700 гаруй уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулсан. Нэг уурхайчинд хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний буюу 280800 төгрөгийн нө­хөн төлбөр олгожээ.
Shuud.mn
Сонин хачин