Владимир Кличко охинтой боллоо
2014-12-25

Украины Киев хотын дарга Виталий Кличкогийн дүү, боксын хүнд жингийн аварга 38 настай Владимир Кличко энэ сарын 9-нд охинтой болжээ. Тэрбээр 2009 оноос эхлэн холливуудын уран бүтээлч 25 настай Хайден Паньеттеритэй болзох болсон юм. Хосууд 2012 оны хоёрдугаар сард сүй тавьсан билээ. Өнөөдөр худалдаанд гарсан “People”сэтгүүл Кличкогийн гэр бүлийн зургаар хавтсаа чимсэн байна. Тэдний зургийг тус сэтгүүл хагас сая доллароор худалдан авчээ.


Кличко инстаграмдаа охиныхоо зургийг байршуулаад “Ээж шигээ үзэсгэлэнтэй байгаа биз” гэж бичсэн байна. Тэрбээр охиндоо Каяа Эвдокиа гэх нэрийг хайрласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
irgen:
manai ner tortei humuusch anhaarah heregtei um shuu?! uu ve? gevel klichko toriin ergelted urialj ard tumnee zg-iinhaa esreg bosgehed ih uureg guitsetgesern. ur dund ni ard tumen ni hoorondoo daitaj bie biesee hydaj mash hund baidald orood bina. gehdee manaihan uls torchid bolon zarim neg uhvar mochid humuusiig dagaj hoorvol oorsdoo ukrian shig bolno gedegee buu mart gej zahimaar baina?!
2014-12-25