Театрын уран бүтээлчид шагнууллаа
2014-12-25

Улсын драмын эрдмийн театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа МУУГЗ цолоор,  Ерөнхий зураач Т.Ганхуяг Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.  Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, ХДТеатрт дарга, найруулагч хийжээ. Тэрбээр 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. Ахмад найруулагч "Яндангийн дуу", "Тээлийн хөндийд", "Интоорын цэцэрлэг", "Алтан загасны үлгэр", "Жирийн хүмүүс" зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авъяаслаг  ахмад уран бүтээлч юм.

ө

Харин театрын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг нь 1998 онд анх театрын босгыг алхсан тэр цагаас хоош өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил ажиллаж театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", У.Шекспирийн "Гамлет", Б.Цогнэмэхийн  "Тэнгэрийн хүү",  В.Хюго "Парисийн дарь эхийн сүм", Р.Кунигийн "Эцсийн зогсоол зөвхөн чи", Г.Пинтерийн "Өчигдөр", С.Жаргалсайхны "Хэлж зүрхлээгүй хайр" /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан авъяаслаг, хөдөлмөрч  уран бүтээлч билээ.

ө

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин