Даланзадгад хотод цэвэр бохир усны шугам хийгдлээ
2014-12-25

Засгийн газраас аймаг бүрт дэд бүтэц байгуулах, 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Өмнө нь Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүд цэвэр бохир усны шугам сүлжээгээ амжилттай ашиглалтанд оруулсан бол Өмнөговь аймаг удаалж байна. Даланзадгад хотын гэр хороололд 14 км инженерийн шугам сүлжээг оруулснаар орон нутагтаа ая тухтай амьдрах боломж бүрдэж эхэлжээ. Орон нутагт амьдарч буй иргэдийн нүүдлийг саармагжуулах, аймгийн төвүүдэд үйлдвэрлэл бий болгохын тулд ая тухтай орчныг бий болгох ёстой.

ы

Аймгийн хөгжлийг хурдасгах гол үзүүлэлт бол инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн шийдэл бүхий хотыг байгуулах юм. Гэр хороолол зонхилсон зөөврийн устай нөхцөлд үйлдвэрлэл хөгжих, иргэдийн тав тухтай амьдрах асуудлыг ярих боломжгүй.  Ийм л учраас Засгийн газраас аймаг бүрт дэд бүтцийн шугам сүлжээг байгуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын гэр хорооллын гадна ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээг өнөөдрөөс байнгын ашиглалтанд оруулсан байна.

ы

Өмнөговь аймгийн удирдлага орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээг байгуулж гэр хорооллын иргэдээ ая тухтай амьдрахад бодлогоо чиглүүлж эхэлсэн. Энэ нь цаашлаад 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөшүүрэг болох аж. Ажлын хүрээнд Цэвэр усны шугамыг Зүүнсайхан 5-р баг, дундсайхан 4-р баг, баруунхайрханы 1-р баг зэрэг 18-н багт тавьсан бол  бохир усны шугамд зүүнсайхан 5-р баг, оюутны 7-р баг, баруунсайхан 1-р баг зэрэг багууд холбогджээ. Цэвэр усны шугам 11 км бол бохир усны шугам 3 км нийтдээ 14 км инженерийн байгууламж бий болоод байна. Гүйцэтгэгчээр дулаан эрчим хүчний салбартаа тэргүүлэгч “Одкон холдинг” ХХК, “Түмбэр уст” ХХК-иудын нэгдэл шалгаран хамгийн сүүлийн үеийн технологиор чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ.  Харин аймгийнхаа гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн системд холбох ажил орон нутгийн ашиглагч компани болох “Гүний ус” ХХК хариуцсан байна. Даланзадгад хотын гэр хорооллын гадна ус хангамж ариутгал татуургын шугам сүлжээг байгуулахад 1 тэрбум 800 сая төгрөг зарцуулагдсан гэнэ. Одоо иргэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн аймгийн удирдлага, орон нутгийн ашиглагч гүний ус компанид өгөхөд зөөврийн усаар явж ирсэн хуучны тогтолцоо арилах ажээ.

a

Д.Нацагдорж /Өмнөговь аймгийн засаг даргын орлогч/

й

Өнгөрсөн 7 хоногт улсын комисс ажиллаж хангалттай үнэлгээтэйгээр энэ ажлыг хүлээж авсан. Энэ дагуу манай Даланзадгад сумын иргэд шугам сүлжээтэй газруудад орон сууцаа барьж, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах бололцоо бүрдэж байгаа юм.

й

Э.Өлзийжаргал /Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг даргын орлогч/

й

Бүтээн байгуулалтын ажлыг бид бүхэн Даланзадгадын 8-н багийн 7-н баг дээр нь хийж хэрэгжүүлсэн. Энэхүү шугам сүлжээ тавигдсанаар манай анхдагч хорооллууд болох гэр хорооллууд шугам сүлжээнд холбогдож, тэдгээр иргэдийн маань ахуй амьдралыг дээшлүүлэх, цаашлаад тухай улсуудын үл хөдлөх хөрөнгө болсон газар нь үнэд хүрэх г.м-тчилэн олон асуудлыг шийдвэрлэж байна.

ый

“Дэд бүтэцтэй Өмнөговь”, “Дэд бүтэцтэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд мөн энэ онд батлагдсан “Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж байгаа явдалд аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

a

Т.Дөлбаяр /Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/

й

Даланзадгад буюу аймгийн төв маань үндсэндээ төвлөрсөн шугам сүлжээний хувьд бохир усны хоолой 40 км, цэвэр усны хоолой 70 км байна. Үүнээс яг алслагдсан энэ гэр хороололдоо цэвэр усны 23 км шугам, бохир усны 6 км шугам тавигдаж байгаа юм.

й

Энэ ажлыг үргэлжлүүлээд 2015, 2016 онд хийж гүйцэтгэж гэр хорооллынхоо ард иргэдэд тохилог орон сууцанд суух боломжийг орон нутгийн төсвөөр дэд бүтэцжүүлэх замаар шийдвэрлэхээр зорилт тавьсан. Энэ бол зөвхөн эхлэл юм.

й

Г.Цэрэндулам /“Түмбэр уст” ХХК-ийн ерөнхий захирал/

й

Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажилд шалгаран оролцсондоо баяртай байна. Аймаг орон нутгийн удирдлага бидний ажилд их тусалсан.

ц

Өмнөговь аймгийн гэр хорооллын иргэд ая тухтай орчинд амьдрах боломжтой болсон нь нийгмийг чиглэсэн эерэг мэдээ болж буйд манай компанийн хамт олон юу юунаас илүү талархалтай байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
hihi:
saixan yvdal boljee. dandaa iim bolj butej bga asuudliig surtalchilaarai
2014-12-25
zochin:
gegeeleg saihan medee bna :)
2014-12-25
ан төр барьж байгаа үедээ бүтээлч байна:
ан-ын засаг дарга нар сайн ажиллаж байна даа
2014-12-25