Улаанбаатар
Батлан хамгаалах салбарынханд шагналын хур буулаа
2014-12-25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Батлан хамгаалах салбарынханд өнөөдөр шагналын хур буулаа. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, бусдаа түүчээлэн яваа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнасан юм. Энэ  ёслолд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жаншин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцож шагналыг нь гардуулав. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улсын одон, медалиар шагнагдсан албан хаагч нарт хандаж “Монгол цэргийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулан дархалж буй та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрхэм шагнал хүртсэнд тань баяр хүргэе.

]

Түүхийн алтан хуудсыг баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оныг угтаж байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж яваарай” гэсэн юм. Ингээд Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан дараах  нэр бүхий офицер, ахлагч  ажилтан алба хаагчдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасан юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Алтанхуяг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн санхүүгийн дарга С.Ганболд, ЦДБЭЧ-ын хөгжимчин Д.Дорлиг нарыг шагнасан бол Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунболд, ЗХ-ний 032 дугаар ангийн захирагч Л.Батболд, ЗХ-ний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын офицер Г.Балдан нарын 10 албан хаагчийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. “Алтан гадас” одонгоор ЦДБЭЧ-ын концертмейстр О.Дарьхүү, БХЯ, ЗХЖШ-ын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн оёдолчин Д.Долгорсүрэн, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Жавзмаа нарын таван албан хаагчийг шагнасан.

a

Цэргийн хүндэт медалиар ЗХ-ний 032-р анги соёл хүмүүжлийн офицер Ж.Алтангэрэл, ЗХ-ний 337 дугаар механикч-жолооч О.Алтангэрэл, ЗХ-ний 189-р анги техникч Д.Батчулуун, ЗХ-ний 326-р ангийн ахлах тогооч А.Гэрэлмаа болон Б.Болдбаяр, П.Баяраа, С.Галбаатар, Ч.Гантөмөр, Ц.Цэрэнтогтох нарын 25 албан хаагчийг шагнасан. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар Р.Отгонсүрэн, Л.Оюун, Ц.Оюунцэцэг, Г.Төмөрсүх, Л.Алтанхишиг, С.Батцэцэг, Л.Галаа, А.Лхамханд нарын 12 албан хаагч энгэрээ мялаалаа.

'

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ooooo:
ooooo za za jamarch olon odontoi medaltai elknuud vee hoorhii doo zailuul mongolchuud min dee tegeed arhidandaa
2014-12-25