Тушаал авсан өвлийн өвгөн аав
2014-12-27

Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахдаа тушаал авч өвлийн өвгөн болж байжээ. Түүнийг Улсын мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч байхад буюу 2001 оны 12 дугаар сарын дундуур тус албаны дарга хурандаа М.Энх-Амгалан "байгууллагын албан ёсны өвлийн өвгөн" болгох тушаал гаргаж байсан аж.

б

Гэнэтийн тушаал авсан тэрбээр дөрөв хоногийн хугацаанд хувцас зэргийг бэлтгэн, анхны үүргээ эхлүүлж байснаас хойш 10 гаруй жил цагдаагийн байгууллагын шинэ жилээр өвлийн өвгөн аавын үүрэг гүйцэтгэж, цас мөсний орноос, цана чарга хөлөглөн ирдэг цагаан сахалт өвөө болж, олныг баярлуулдаг болсон гэнэ.

б

Тэрбээр "Би 13 дахь жилдээ цагдаагийн алба хаагч нарын хүүхдүүд, өвгөд хөгшид, амжилт гаргасан алба хаагч нараас эхлээд үе үеийн ЦЕГ-ын дарга, удирдлага нартаа "өвөө" нь болсноо ихэд бэлэгшээдэг. Анхны шинэ жилээр найзуудтайгаа хамт богино хугацаанд сахал, гутал, дээл нөмрөг гээд л яаравчлан бэлдэж орсон. Тэр үед хэлэх үгээ байн, байн гацаж Т.Сайнжаргал хурандаадаа чимхүүлж байсан бол, одоо

Дуурьлаг хөх дэлхийн мөнгөн аньсага нээгдэж Дугариг цагаан саран Дорнын тэнгэрт оршихуйяа Дуу хуурын эгшигтэй нэгэн он ирлээ Дуулалт хөх дэлхийд маань шинэ он ирлээ гээд л уншина шүү дээ" гэж Б.Энхбат дэд хурандаа даруухан агаад бахархалтай өгүүлнэ. Ийнхүү шинэ жилийн баяраар олонд баяр түгээж буй өвлийн өвгөн аавуудын дунд, дэд хурандаагийн хувцсаа цагаан дээл, цэнхэр нөмрөгөөр сольж, тушаал аван, үүрэг гүйцэтгэж буй өвлийн өвгөн аав ч байна.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
,,,,,,,,,:
сайн хүн байна та шүү
2017-01-02
zochin:
88671597 galzuu soliotoi hun dee
2015-01-05
http://chuhal.mn/index.php/r/9410:
bugsnii alchuuraa zaildaa 98558217
2015-01-04
zochin:
galzuu soliotoi hun dee
2014-12-28