Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан шагнуулав
2014-12-26

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ой, Хүнс хөдөө аж ахуйн яамны 90 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХХАА-н сайд Р.Бурмаа, ТНБД-ын үүргийг орлогч Н.Ганибал, Дэд сайд Б.Батзориг нар хамт олноо хошуучлан үр бүтээлтэй ажилласан хүмүүст шагналыг нь гардуулан өглөө.

s

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү нар шагнагдсан бол ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батхуяг, ТЭДС-ийн мэргэжилтэн Ч.Цэвэгжав, Мал, эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.

s

Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар СБТГ-ын мэргэжилтэн С.Дивангар, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, МААБХЗГ-ын мэргэжилтэн Н.Бямбадорж, үйлчилгээний ажилтан Б.Цэцэгээ нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ цоолсон юм. Шагналын хур буусан энэ өдөр салбарын тэргүүний ажилтнаар 10 хүн тодорч, яамны жуух бичгээр долоо хүн шагнагдлаа.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
heleh vgttei hiisen zviltei hvmvs shagnuulsan bailgvi dee. bayr hvrgey.
2014-12-27
zocin:
coz iin yeiin szagnal goriddog ubcin ni hezee edgeh um boloo,hend heregtei um,ternii orond yneheer sain azillasan amjilt byteel arwin bol caingiin teden hubiar umuu uramszuulah biz,ter tymer medaliig haana zyyh bedee,
2014-12-26
sohor zoos:
sohor monin iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
2014-12-26