31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ
2014-12-27

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав,  Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд явах юм байна. Тодруулбал, А буюу Ленин клубын түр зогсоолоос III, IV хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб чиглэлд,

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолоос III, IV хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр,  Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард чиглэлд,

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд ТЭЦ 3-Долоон буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм.

ө

Б.Хүлэг

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
31-nii oroi gadaadiin beegees hamtlagiin togloltiig hih yum yarij baisan, boliod egeerei, ard tumen mongol duugaa sonsoh gej shine jilee temdegleh gej ochdog bolohoor mongoliin shine jil, hen negnii ashig honjoo haisan, shahaanii biznes baij bolohgui gedgiig hotiin udirdlaga anhaaraarai
2014-12-29
дариа:
хямралтай үед бас л мөнгө үрээстэй
2014-12-28