Такси № 111
2014-12-28

Энэ өдрийн мэнд хүргэе манайхаан. Шинэ жилийн элдэв зургийг буулгасан ээлжит тэмдэглэлээ та бүхэндээ хүргэж байна. Таалал орштугай.

s

1.Айдсын даваанд ёолкдоно

h

Хагас богино нэхий дээл өмссөн, амнаасаа уур савсуулсан энгэр задгай хижээл эр машин бүр лүү гар дохин тун яаруу харагдана. Нэхий дээл өмсч дугуй булган малгай духдуулсан эмэгтэй бас араас итгэлгүйхэн гараа дохиж харагдав.

Би зогсож автал манай хоёр ёстой гайхмаар чиглэд явна гэв.

З/залуу/ -Өө за, энэ сэргэлэн залуу байна. Бусад нь ёстой хэрэг алга. Сайхан халтуур гараа савчуулаад байхад чинь. За ингэнэ одоо. Төмөр зам богд ар ороод тэндээсээ ажилчны соёлын ордон ороод тэндээсээ айдсын даваа хүргүүлнэ дээ.

Х -Айн айдсын даваа юу?

З -Тиймээ ах нь харшийн ёолкондоо орох гээд яараад байна. Одоо 6 цагаас эхлэх байхгүй юу. 20 минут л үлдсэн байна. Чамд нэг хорин мянгын халтуур хэрэгтэй биз дээ.

Х -За за тэгвэл суу даа.

З -...Ах нь төв аймгийнх. Энэ жил танхимийнхан сүүлнүүдээсээ зугатаад энд Айдсын даваан дээр шинэ жилээ хийж байгаа байхгүй. Сугалаа мугалаа гээд гоё юм болно. Харшийн шинэ жил гэдгээ хийж байгаа юм. Эртхэн гараад хувцсаа ядаад солино. Тэндээ буудалтай. Уул нь аймгийн МСҮТ дээр шинэ жил болдог байсан. Ноднин жилийн шинэ жил овоо гоё болж байснаа сүүл рүүгээ базаахгүй болсон. Таних, танихгүй хүмүүс орж ирээд л ширээ энэ тэр дээр гараад архи дарс уугаад л. Хөөгөөд байх хэцүү бас мөнгөө төлсөн хүмүүсийг нь яаж ч чадахгүй. Зарим нь аймгийн дарга энэ тэр дээр ирээд агсан ч тавьсан. Тэгээд цайллага болохоор эндэхийхэн чинь шавхрууг нь хараад л суучихна ш дээ. Хотынхон чинь бол нэг нэг амсчаад л гарна ш дээ.

Х -Такстай юманд тэгээд мөнгөгүй хүмүүс шаваад байвал хэцүү л юм даа тэ?

З -165 аж ахуйн нэгж цугладаг. Зарим нь ирж чаддаггүй юмаа. Хол сумаас энэ тэр гээд. Хол чинь Жаргалант, Батсүмбэр, Эрдэнэсант, Архустай зэрэг хол сумууд байна. Тэд нарыг чинь тэгээл шагнах гэж дуудна ш дээ.

d

...Хотынхон ч гоё хийнэ ш дээ. Хан-Уулынхан эд нар чинь гоё хийнэ ш дээ. Бас л том ёлко. Дүүргийн ёлко гэдэг чинь том ш дээ. Ямар аймгийн сумын төвийн ёлко биш тэ ккк. Одоо зарим аймаг хүнгүй шахуу болчихоод байна ш дээ. Хөвсгөл, Өмнөговь, Чойбалсан. Эрдэнэт, Дархан эд нар л хүнтэй байгаа болохоос биш бусад аймаг чинь хүнгүй болж байна ш дээ. Одоо энэ Сайншанд, Дундговь эд нар чинь хүнгүй болж байна. Дундговь чинь энэ Өмнөговийн энүүхэн урд байна ш дээ.  Наргиад маргиад эд нар чинь их гоё байдаг байсан одоо чинь юу ч байхгүй болсон байна. Ганц сахиулаас өөр юм байхаа больж дээ. Хөдөө орон нутгийн хөгшчүүд нь яахуу гэхээр энд ирцэн байраа сахиад хүүхэд хараад л байж байна ш дээ. Одоо энэ хөдөөний малчин чинь бүгд л хотод байртай. Малын зээлээр байртай болоод байна.

d

Долоо найман зуун малтай хүмүүс бүгд л малаа барьцаанд тавиад энд байртай болсон. 10 жилийн хугацаатай төлнө гээд л орсон. Ойлгомжтой ш дээ. Энэ чинь хөдөөний малтай хүмүүсээс л мөнгө харна уу гэхээс биш юу гэж хотын төсвийн цалинтай хүнээс мөнгө харж байдгийн. Тэгээд одоо хавар боллоо мал нь төллөнө.  Тэгээд ноолуураа өгнө ш дээ. Манайх 200 ямаатай. 200 ямаанаас 100 ямааны ноолуурынхаа мөнгийг өгнө гэж гэрээ хийгээд л байранд орж байгаа юм. Төсвийн муу цалинтай хүн байранд орж чадахгүй ш дээ. Хаана байр байна тэнд л хөдөөнийхөн байна ш дээ. Малын буян байна. Тэгээд энэ хараа хө, бүх 18 аймгийн малчин байранд орций ш дээ. Тэр Москва хороолол чинь тэр аяаараа хөдөөнийхөн орсон ш дээ. Одоо богд  уулын тэнд нэг саяхан шинээр байр баригдав даа тэнд л гэхэд орцон байна ш дээ. Манай Хөвсгөл аймгийнхан ирээд орсон. Доод тал нь гэхэд л 1000 гаруй малтай улсууд байна ш дээ. Одоо тэгээл мал маллах хүн олдохгүй байна. Мянгат малчны хүүхдүүд нь энд ирсэн шоу цэнгэл хөөцөлдөөд л явж байна ш дээ. Тийн  машинтай мянгат малчны хүүхэд байдын тэгээд багшийгаа атгацан дуртай үедээ хичээлдээ суугаал дургүй үедээ худлаа үнэн хэлж хичээлээсээ чөлөө аваал гэр лүүгээ давхичаад ирж байна ш дээ. Тэгээл одоо тэгэхээс яадын эцэг эхийн буянд.

1

Х -Хөдөө чинь малжсан хүмүүс нь бүгд малчин авцан гэсэн байхаа.

З -Хөдөө малаа маллаж байгаа хүн нэг ч байхгүй дандаа малчин авцан. Нөгөөдөхөө цалинжуулаад тэгээд л хэдэн төл тасалж өгөөд л байж байна ш дээ. Одоо охидууд малчинтай л суусан нь дээр дээ. 2-ын хооронд сургууль мургуульд сурахгүй. Тэгээд л баасыг нь зөөгөөл, хоолыг нь хийгээд л гүйгээд байвал тэнд бол сургууль чөлөөтэй төгсөнө. Энд сургуулиа төгсчөөл сумандаа очоол ажилд орно ш дээ. Тэнд тэгээд муу ажил хийхгүй ш дээ. Томхон шиг л ажил хийнэ. Тэр ажил бэлэн байгаа учраас тэнд очихдоо үзүүлэх юмтай очиход л болно.

Х -Нутгийн хүн л гэхгүй бол өөр газрын хүн идээшихгүй байх аа.... Би айдсын даваанд ёолк болно гэхээр эхэндээ гайхлаа ш дээ ккк.

З -Аймагт бол том л ёлко болдог байхгүй юу? Тэгээд л. Албан ёсны урьсан хүмүүсээс гадна өөр урьсан хүмүүс хүрээд ирнэ. Тэгээд сандал нь хүрэлцэхгүй баахан хүмүүс. Тэгээд энэ  чинь одоо манай шинэ жил үү юу вэ гэж бодий ш дээ. Ноднин би их согтсон. Нэг эмэгтэйн хажууд байж байсан чинь архи пивийг чинь ёстой ууж өгж байнаа. Тэгээд л яг уригдсан биш хүмүүс идэж уугаад хэцүү юм байна лээ. Боль гэх хэцүү ид уу гэх хэцүү /инээв/.  Тэгээд ноднин манай шинэ жилийн төлбөр 550 мянган төгрөг гарсан байна лээ. Үгүй ээ яахав дээ хүн ирэхээр л урд нь хоол тавиад байсан тэгээд л төлбөр нь талийчихгүй юу. Ямар тэр газар манайхны хүн байна гэж таних биш. Тэгээд тэр урилгагүй хүмүүс чинь мэддэг юм шиг байгаа юм. Яг тэнхимийнхнийг халаад ирэнгуут ороод туучдаг юм шиг байгаа юм. Тэгээд сайхан идэж уугаад л бүжиглээд л. Нэг медальтай юм суугаад байсан чинь бөх юм байна лээ. Миний хажууд сууж байсан нэг мэдсэн алга болцон байсан. Манайхан ингэдэг юм байна лээ. Урилгаараа орчихоод урилгаа цонхоороо өөр хүнд өгчихдөг юм байна лээ. Тэгээд л гарууд 3-4 хүн дагуулаад ирж байгаа байхгүй юу. Энэ жил харин ёстой энэ тал дээр яс хийнээ. Би хаяа бичлэг хийдгийн. Тэгсэн миний хийсэн бичлэгийг харсан чинь 60-н хүн байсан шүү лав. Жил болгон л 3 хоолтой байдгийн. 3 хоолоо зөв идвэл уух юмтайгаа яг гоё болдийн.

1

/утсаар ярив/ Мийгаа ах нь очиж явна. Нисэхээс нэг таксситай  явж байна. Зургаад эхэлнэ биз тэ. Мийгаа ах нь очиж явна. Нисэхээс нэг такситай  явж байна.

1

Х- Яасан та хоёрыг яачихваа л гээд байна уу?

З -...Манай танхимын даргад нэг охин байдаг юм. Энэ залуугийнхан ер нь бол бүгд даргадаа эгч, дүү хоёр нь бас дарга. Ууж идсэний дараа цаанаасаа буудал авч өгдөг л юм л даа. Шинэ жил эхлээд төв аймгийг хариуцсан дарга нар байдаг юм. Бас эндээс нэг Улсын Их хурлын гишүүн ирдгийн. Тэгээд л тэд нар 2 цаг орчим болж байгаад яваад өгдөг юм. Тэгээд араас нь цагдаа энэ тэр шинэ жилчид давхиад л ирнэ дээ. Тэгээд Су.Батболд бас ирдэг юм. Энэ жил одоо Төв аймгийн бүх жижиг дунд үйлдвэрүүд ирж байгаа ш дээ. Одоо нөгөө сайн малчин ирж байгаа. Энэ жилийн мянгат малчин ирж байгаа.

1

...Ах хүү тасралтгүй ярьсаар зам ч дороо хорлоо. Сонсголонгийн тойрогт ирж урагшаа Төв аймаг гардаг замд орж жирийлээ. Замын хоёр талаар шинэ барилгууд баригдаад эхэлжээ.

З -Одоо ингээд харсан чинь энэ зам шороо байсан гоё болчихжээ. Бид нар чинь тэгээд л өөрийнхөө мөнгөөр л шинэ жилд ороод байгаа шүү дээ. Налгар хоршооныхон гэж малчдын бүлэг бий болж байгаа шүү дээ. Бүлгийн ахлагч гэж тэр хүн солигдсон энэ жил. Одоо ингээд л энэ 2 талаар чинь битүү айлууд болно ш дээ. Энэ чинь ингээд хотхон болсон ш дээ. Өмнөхөө зээлээр бариад одоо болтол банкны  мөнгөтэй...

1

Бид гурав давхисаар яг айдсын даваан дээр гараад ирсэн хоёр давхар сүрхий том үйлчилгээний төв харагдлаа.

1

З -Хөөш хөгшөөн нөгөө хэний байшин чинь энэ шүү дээ. Манай шинэ жил энд болж байсан даа. Бид хоёроос бусад нь унаатай байна ш дээ... За за энд чинь бүхэл юм байна даа.  Хажууд нь буудал нь хүртэл байна. Пөөх, мөн янзын их ёолкоор чимжээ. Амар зүгээр. Эндээ буудалтай юм байна.  Энэ ёолкоор жоохон уунаа цус...

1

Ингээд яриа хөөрөөтэй эр эхнэрээ дагуулан сүрлэг чимэглэсэн заал руу орж явчихлаа. Ганцаар үлдсэн би эргэж халтуураа хөөлөө.

 f

2. Гамбир их идэх юм аа

g

Нэлээн тохины 50 эргэс насны нэг эр суулаа. Улирлын чанартай ажил хийдэг тул өвөл болохоор мөнгө олох элдвийн л юм хийдэг гэнэ.

1

З/зорчигч/ -Одоо энэ миний хийж байгаа ажил уг нь зүгээр. Нөгөө пицца гээд гамбир тараадаг юм. Миний явсан км-ийг хараад бензин хийгээд өгчихнө. Тэгээд дээр нь бас цалин гээд өгнө.

Х -Өө тэгвэл бурзайдаг юм байна даа та.

З -Аа яахав. Манайхан ч гамбирыг бас их идэх юмаа. Шөнө чинь тэгээд бөөнөөрөө архидсан юмнууд л захиалах юм. Бас хэцүү хэцүү. Хаягаа худлаа хэлнэ. Төөрүүлнэ. Тэгж тэгж нэг олоод очихоор хөрчихсөн, муудчихсан байна гээд мөнгөө унжих гэнэ.

Х -Нээрээ тэгдэг байх даа.

З -Хоёр оюутнаа л сургууль төгсгөчих гээд гүрийгээд байна л даа. Одоо ч бас яахав нэг нь бараг төгсөх гэж байна.

Х -Хоёр л хүүхэдтэй юу та ?

З -Охин хүүхдийг бол тэр сургуулиар нь явуулаад байхаас аргагүй. Тэгэхгүй бол мань шиг ядарсан улсыг дээрэлхэх хүн их. Аягүй бол нэг хар баян юм авч суучихаад зодно шүү. Сургууль соёлтой мэргэжилтэй хүнийг бол яаж ч чадахгүй дээ тэ.

Х -Боловсролтой бол өөр л дөө.

З -Би ч уг нь гайгүй ээ, хоёр л оюутантай. Цалингийн зээл аваад нэгийг нь аргалсан. Тэгсэн юмны үнэ өсөөд хоол холдох гээд байна шүү... За маргааш нэг гамбираа зөөчихвөл тэгээд амрана даа...

За км-ээ хараарай. Яг 2000 гарахаар нь зогсчихоорой. Тэгэхгүй бол илүү мөнгө гаргахгүй шүү ах нь...

1

3.Пар тавингуут тасарчих юм

1

Нарны зам дагуу машин нь унтарчихсан бололтой нэг жоохон банди нэлээн даарсан бололтой гараа өргөөд зогсож байлаа.

1

З/залуу/ -Өө ах ийшээ 120 ороод нэг аккумлятор аваад эргээд ирье тэгэх үү.

Х -Яасан кумлятор таг уу?

З -Тийм л юм шиг байна. Миний соната-4 чинь уг нь их бөх машин. Гэнэт унтраад. Ахын кумляторыг тавьж дарж үзэхээс гээд явж байна.

Х -Халтуурт явж байсан юм уу?

З -Тийн. Нэг ах эгч хоёрыг аваад зах руу явж байсан чинь. Үхтлээ загнууллаа. Гэнэт унтарчихсан юм чинь би яах вэ дээ.

Х -Ээ балай юм болж дээ. Сайн үзүүлж оношлуулж ав. Хүйтэнд хэцүү шүү.

З -Тийн. Уул нь өнөөдөр халтуур сайн байна шүү. Согтуу ах эгч нар чинь өгөөмөр байна ш дээ. Хоёр мянга гарч байхад чинь тавыг шидээд л. Би өдөр гараад бараг 40-ийг хийгээд.

Х -Овоо л хийж дээ. Согтуу хүн л их байна даа тэ?

З -Тийн ккк. Охидууд согтуу орж ирээд. Тэгээд л жоохон паар тавингуут тас үсрээд унтчих  юм. Хэцүү юм байна ш дээ. Хаана очихоо ч хэлэхгүй. Нэг ийшээ, нэг тийшээ гээд л. Зарим нь бүр тэнэж өгч байгаа юм чинь... Нэг муу охин тэгж шөнөжин явчихаад мөнгө байхгүй. Хамт нэг буудалд орчих уу гээд. Тэнэгтээд. Аюултай ш дээ. Аягүй л бол ДОХ-той байгаа тэ.

Х -Аан хэцүү хэцүү. Дэмий юм дэмий шүү дүү.

З -Манай ах харин тэгдгийн. Эр хүн дээд доод улаан хоолойноосоо болдог шүү гээд. Охидууд аймаар. Манай нэг найзыг тэгж хоноё гэж авч орчихоод маргааш нь хүчиндэх гэсэн гээд цагдаад өгөөд мөнгө нэхээд алсан ш дээ. Тэгээд 200 мянгыг өгч байж алга болсон гэсэн.

Х -Тэгнэ шүү. Чи найз охинтой юу?

З -Байхгүй ээ. Жоохон мөнгө хийж байгаад гадаадад гарья л гэж бодож байгаа.

Х -Халтуураар тэгээд хийх үү дээ?

З -Хийн ээ. Би одоо энэ жил явчихвал бараг л гарчихна.

Х -Тийм үү тэгвэл ирэх жил нисэх хүн байна даа чи чинь.

З -Өө тийн, машин сайн бол хийгээд л ниснэ ш дээ.   

s

4. Хар туфль харсан уу

1

Нэлээн барзгар царайтай  залуухаан хүүхэн хүүхдээ тэвэрсээр суулаа.

1

Х -Хүйтэн байна тэ. Машин зогсохгүй байна уу?

З -Аан харин ойрхон хэлчихээр авахгүй юм.

1

Утсаар ярилаа. “...Байна уу. Оо сая л бослоо. Аавынхаар орж охиныг аваад. Аанхан тэр яахав ээ. Хар туфль авсан харсан хүн байна уу, асуу даа. Чимгээ хар эрт туфлээ нэхээд. Яана аа. Харин торонд алга байна. Үгүй ээ үгүй юу гэж. Би тэгээд харьсан ш дээ. Тэд нар тэр паабдаа л үлдсэн. Согтсоон. Ёооё харин тэр дууг би одоо хэчнээн дуулчихсан юм бэ. Кодыг нь уу хэхэхэ. Цээжээрээ хэлээд л байна уу. Яанаа. Дарга нар нь энэ ёстой улаан карокечин хүүхэн байна гэж бодсон байх даа. За за тэр яахав ээ. Хар туфль асуу л даа. Тэг тэгэхүү. Чимгээ орой ёолктой гээд байна. Тэг тэгэхүү. Сараа тэр баарыг олсон гээ биз дээ. Хүнийг нь таньж байгаа байлгүй дээ... За тэг .../ утсаа салгаад/

Өө ах аа өнгөрчихлөө. Зогсоорой. Мөнгөгүй яваа шүү... гэлээ.

d

5. Хямралтай тул ёолк хийхгүй

d

Телевизийн эцсээс нэг өндөр хүүхэн суулаа. Шинэ жилийн бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Орж ирээд л угсруулан хоёр ч найтаагаад авлаа.

1

З/зорчигч/ -Пээ яанаа энэ чинь. Ёстой салдаггүй ханиад юм аа. Хоёр хоног дараллаа. Маргааш ёолктой арай гэж босч ирлээ. За байз ажил руугаа очих гэхээр бэлэг сэлт болчихсон явж байдаг. Нөгөө хэд чинь гордьчих байх даа. Гэрээрээ орж тавьдаг юм билүү дээ. Энэ дээшээ хөтөл рүү явчихаад тэгээд эргээд явья. Чи хэдээр явж байна.

Х -Өө явдгаараа 800 л гэж байна.

З -Аан за ашгүй. Орой болохоор энэ таксинууд чинь мянга гээд байгаа гэсэн. Манайхан бас их далимдуулах юмаа. ... За байз Сараа яачи ваа /утсаараа залгав/

1

...Байна уу. Ээ чи чинь яагаад таг болчихов оо. Би харин гайхаад л байж байна. Тэгээд маргааш тэндээ хийнэ гэвэл би чинь одоо бас гал тогоогоо ажиллуулах болоод байна. Тийн яршиг зүгээр. Халаад малгайтайгаа шууд зогсож байдаг юм уу... хахаха тийн.

Үгүй яахав дээ. Бас бэлдээд л байна. Палаж туфль яахав ээ. Олны юманд болж байна. Аанхан ноолуур бол бас зүгээр дээ тийн. Гэхдээ тэр ноолуур нь алга аа. Гар хуруу одоо хоосон яана аа ккк. Бүгд ломбарданд байна даа. Дэлгүүрээс нааж чадахгүй. Хүнээс түр л авч наамаар байна даа... Одоо болтол ярихгүй байхыг бодоход бэлэн нэг газар орох гэж байгаа юм болов уу даа. Тийн надад офиисын түлхүүр байгаа ш дээ. Хэрвээ тэндээ хийх бол одоо өдийд намайг дуудаад юм хумаа авья гэх байлгүй дээ. Ашгүй тэгээсээ дээ. Хэдхэн хүн ш дээ. Бэлэн нэг газар оруулчихвал хэн хэндээ  амар тийн... За за ккк чи сайхан хүүрээ. Сураг гарвал тэгээд хэлээрэй. ... Угладаг ямар сандаалархуу за за тэр надад сэрүүдэх байх аа. Өөрийн нэг юм байгаа тэрийгээ өмсөөд л орчихьё. /утсаар ярьж дуусгаад/ За ингээд түр зогсчих . Эндээс манай хүү гарч ирээд энийг авчихна тэгээд хоёулаа буцья....

Хөтөлийн буудал өнгөрөөд зогстол 15 насны орчим нэг хүү гүйж гарч ирээд бэлгийг авч бас нэмж 10 мянгыг эгчээс татвардаад үлдлээ.

1

З -... За байз энэ хүүхэн одоо утсаа авахгүй юм. Эхлээд үсээ будуулж байдаг юм бил үү... Юу ч болсон хоёулаа. Модны хоёрын тийшээ дөхөж байя.

Х -Танай ёолк өнөөдөр болно гэсэн юм уу?

З -Үгүй ээ харин яахаа мэдэхээ байчихаад байна. Хоёр захирал ер нь хямралтай хэцүү байна гээд байсан. Ажил дээрээ хийдэг гээд. Би хоол унд бэлдэх юм ярьсан. Чимээгүй. Ашгүй шууд нэг газар оруулчих гэсэн байх аа. Манай байгууллага чинь сая хэсэг ажилгүй болоод. Ажлын өдрөө багасгаад. Өдөрт 4 цаг хасч тооцсон чинь би чинь бараг 200 мянгын цалин аваад ёстой аймаар болж ирж байна аа. Одоо нэг жоохон тэсчихвэл уг нь хавраас гайгүй болно л гэсэн.

Х -Юу хийдэг компани вэ?

З -Уул уурхайн хүнд механизмын сэлбэг оруулж ирдэг. Би ч гал тогоог нь л ажиллуулдаг юм. 20 гаран хүний хоол хийдэг юм.

1

/Утас нь дуугарлаа/... Нараа юу. Өө ашгүй би тань руу залгаад байсан юм. Танд нэг палаж байгаа гэсэн тэ. Тэрийг чинь авдаг юм уу гээд. Тийн одоо яахав дээ. Цаг нь тулчихаад байхад. Болгоод л өмсье. Танайх хаана билээ. Тийн модны 2 руу л дөхөж байна. За тэгвэл та бариад гараад ирэх үү. За за тэгье.... Өө за жолоочоо модны хоёрын 63-р байр гэнэ...

1

Бид хоёр явсаар заасан байрны гадаа ирж торонд хийсэн палажийг аваад хөдөллөө. Утсаар ярилаа.

1

З -...Аан авчихлаа. Одоо үсчин явж байна. Тийн тэндээ л засуулья гэж бодоод байна ш дээ. Хамт орчихьё. Тэр чинь сүрхий засдаг охин. Үгүй ээ за за чи зүгээр юун болзох. ккк. Өтөлснөөс үхсэн биш. Үгүй ээ одоо будуулаад маргааш засуулбал цаг арай хэмнэх байлгүй дээ. ...Өө одоо ингээд л үсээ будуулчихбал бараг боллоо ш дээ.

Х -Хаашаа явах уу?

З -За нэгдүгээр хороолол ороод буучихья. Чигээрээ явчихаж болно тэ.

1

Зорчигч эмэгтэй маань ийн бэлтгэлээ хэрхэн базааснаа нэг дүгнэн ярьснаа... Үсээ будуулчихна. Палатаа авчихсан. Гутал ... тэрийгээ өмсөөд. За за болчихож дээ.

Утас нь дахин дуугарлаа..

1

З -Өө харин чам руу юм ярив уу. Айн ... юу вэ.... юу гэсэн үг юм. Манайхан чинь хамаг юм аа бэлдээд. Баяраа энэ тэр чинь бүүр туфль авчихсан гэж байсан. Яанаа одоо. Хөөрхийс Шаталттай ш дээ. Цалин авахгүй. Тэгээд дээрээс нь хүн бас үс толгойгоо засуулаад, ээмэг бөгжнөөс өгсүүлээд терико энэ тэр гээд зөндөө л мөнгө гарч байгаа ш дээ. Мэдэхгүй ээ харин яах вэ. Чи одоо Аюуш аа ингэ. Захирлаа одоо яах вэ. Ганаа эгч утасдаад компани дээр юмаа хийх хэвээрээ юу гээд байна... гэчихээд тэгээд манайхан чинь одоо баяр болно гэж бодоод бэлдээд байгаа гэнэ ээ гээд. Тэгээд одоо яах вэ гээд. Манайхан хэрдээ л бэлдээд байгаа юм билээ. Одоо яах уу гээд. ...тэгээд болохгүй бол эртхэн хэлсэн нь дээр ш дээ. Хөөрхийс бэлдээд л байдаг. Болохгүй гэвэл одоо муухай ш дээ. За за тэгье. Тэгээд яасныг хэлээрэй чи. За за ... Ваучер аа? тэр нь яадаг юм. Өө тэрний оронд мөнгөө авсан дээр ш дээ... За за чи хэлээрэй. Ер нь тэгээд нэг газар орчихоор хэдэн төгрөг болж байгаа юм бэ. ... Саяас бол илүү гарах уу тэ. Аан бас их мөнгө юм аа/утсаа салгав/

1

Онигоотой юм бэ. Нөгөө захирлууд чинь ёолк хийхгүй гээд явж байна гэнэ ээ. Энэ манай нягтлан хүүхэн байхгүй юу. Тэр 19-р хороололд манай хоёр захирал нэг дэлгүүр нээж байгаа гэсэн. Тэрүүгээ анхаараад ухаангүй яваа юм биш үү. Тэгээд тэр дэлгүүрээсээ 50 мянгад юм авах ваучер өгье гэсэн гэнээ. Яанаа одоо. Нөгөө охидууд нь баахан юм бэлдээд яваад байдаг. Яаж больчихлоо гэж хэлнээ. Тэгээд тарахад, за бүгдээрээ утсаа нээлттэй байлгаарай. Хэзээ хаана хийхээ хэлнэ гэж дэмий хөөргөсөн байхгүй юу. ...Би чинь одоо палаж авчихсан явж байдаг ... нэг дэхэд цалин өгнө гэсэн чинь тэгээд банк онгойх юм уу, бүх нийтээрээ амрана гээд байна ш дээ.

1

Х -Тийн амралтын өдөр гэсэн. Гэхдээ банк онгойх байлгүй дээ...

З -Харин яадаг юм бол доо.

1

...ийн ёолкондоо бэлдэж явсан эмэгтэй гэнэтийн мэдээнд нэлээн сэтгэлээр унасан бололтой цонхоор харж дуугай явснаа “за за эгч нь ер нь ингээд буучихья даа. Одоо үсээ будуулаад ч яахав дээ. Зүгээр ачаа аваад харья даа” гэлээ.

Тортой палатаа сугандаа хийгээд зам даган алхах бүсгүйг харж хэсэг зогссон би бас өрөвдлөө. Бас гуниг ч төрлөө. Жилдээ нэг хамт олондоо өнгөтэй харагдаж элбэг ширээний ард инээж хөхөрч сууя гэсэн улсыг шоучин гэж ад үзээд ч яах билээ. "Эгч нь цагаан сараар гал тогоо барьсаар таардаг юм. Харин энэ шинэ жилээр нэг палаж өмсөж хэд сайхан эргэдэг юм. Хамаг юмаа ярьж буруу зөвөө ойлголцоод шинэ жил хамт олны л баяр даа” гэж хэлсэн нь сэтгэлд тод үлдсэн. Энэ шинэ жилээр лав сэнсэртлээ эргэж сайхан бүжиглэж чадахгүй болох шиг боллоо, зайлуул.

1

Шинэ жилийн баярын өнгө илд жигдэрч, миний зорчигчид эгэл түмэн минь нэг ийм адал явдал яриа хөөрөөтэй, амьдрал буцалж байна даа. Та бүхэндээ шинэ оны мэнд, бас шижгэр амжилт, сайн сайхныг хүсье дээ.

Такси тэмдэглэлээрээ та бүхэнтэйгээ уулзаж хоёр дахь оноо угтаж байгаа даа бас баяртай байгаагаа хэлье. Сайхан баярлаарай.

d

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
japan:
bayar bol tvr ams hiilt yum teg.d tsaash amidraliin galt tereg hodlono doo bayar bhgvi bol zogsoolgvi galt tereg bolno bh ...hvn bayarlah heregtei shvv...
2015-01-11
unshigch:
odor bolgon l vrgeljlelliig ni harhiin hezee daraagiin dugaar garhiin bee hoowon
2015-01-07
harika:
sainu, ta narta shine oni mend.1 yum todruulah gesen yuma.hugjliin berh*eltei jolooch joloodoj ywaa gesen tusgai naalt temdegiig haanaas awdagiig medeh hvn bnuu, helj ugch tusalnu
2015-01-07
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? аж төрөлт, амьдран суулт тань аядуу зугуухан хөвөрч буй мэт атлаа харвасан сум мэт жирийгээд л байцгаагж байна уу. би чгэсэн ядгаагүй ээ, шинэ жилээр манайд ирнэ гэсэн улсууд маань ирсэнгүй, санаваас боломж бололцоо, явдал суудал нь таарч тохирч өгөөгүй болтой. тэгж байгаад явдал суудал тохирч таарахын цаг нарт ирцгээнэ биздээ хэмээн санаад л байж байна, амь амьдрал, явдал суудлыг дөрлөж хөтөлж болох бишдээ, санаж бодоогүй, сарваж тэмүүлээгүй юу эс тохиож тохиолдох билээдээ. нөхөр минь хагалгаанд орно, тэгээд л бид 2 эмнэлэг домнолгоор шинжилгээ хийлгээд л явцгааж байна. энэ ирэх 2 дахь өдөр шинжилгээнүүд нэг мөр дуусгавар болоод тэгчихээд л хэд хоногийн дараагаар хагалгаандаа орнодоо. би гэгч этгээдийн амьдралын минь аян замд учрах тохиох явдлуудыг туулж бараад л явж байнадаа. энэ удаагийнх минь ч гэсэн туулж барах явдлын минь л нэг болтой, хөөрхий. энэ явдал амар мэнд сайн сайхан өнгөрч барагданадаа хэмээн сайн сайхныг урин залж сэтгэлдээ мөргөж залбирч шүншиглээд л байж байнадаа. амьдралын аян замын учрал тохиол тохиолдлуудаа хүүрнэцгээдэг та нар минь бие биендээ түшиг тулгуур байцгаадгаа өөрсдөө ч мэдэлгүй, мэдэхгүй явцгаадаг болвуу гэж санагддаг юм. хүн орь гагц нэгэн эдээр, түүгээр бүүр биетээр дутагдаж гачигддаг нь, -хэдийгээр ах, эгч, дүү, хамаатан садан, найз, нөхөд, анд гээд хэн маань ч хажууд байсан гэлээ ч-, хүн хүнээрээ л бие биенээрээ гачигддаг, бие биенийгээ үгүйлэн санадаг. хайртай дотно нэгэндээ хэлье гэвч, санааг нь, зүрхийг нь, сэтгэлийг нь зовоогоод яахав гэсэндээ амаа хамхидаг, биеэ барьдаг ч, орь тас танихгүй ч бай хамаа алга, тэрхэн зуурт сэтгэлээ нээмээр, үүнийгээ чагнаж сонсож дуулж чадахаар санагдаж харагдах хэн нэгэн хүнд хэлж яриад өгүүлэхээр онгойгоод хөнгөрөөд ирчих явдал хэрэг хэнд маань ч гардаг. тийм хүн хаана ч, хэзээ ч, ямагт бий буй байж байдаг нь хамгийн сайхан. би гээч этгээдэд санагддагаар хоовонгоор орж гардаг этгээдүүдийн олонх нь тийм хүний нэгчүүл юмдагуудаа хэмээн санагддаг юм.
2015-01-04
bbbb:
bugded mend, hoovon yamar shivj oruulah bishdee shivj oruulsan hun ni joohon bayarlasan bsan yum bailgui huurhii. hoovon sain duraaraaa ih sain ajillaj olon unshigchtai bolson udaad bgaa shaltagaan ni amidral mungu tugrugtei holbootei bizdee.
2015-01-02
oyuna:
uur hun bichij,.yostoi 1r angiin huuhdees ch dor nil durmiin aldaa.
2014-12-30
zohin:
ene hoowonn bish baih nuli aldaa yimarsh nairuulga alga
2014-12-29
зочин:
манай компани 15 жилийнхээ ойг 25-нд хийсэн.. сайхан эхэлсэн боловч сүүл рүүгээ жаахан тиймхэн.. хулгай хийж, архидаж, завхайрдаг, арга хэмжээ авхуулсандаа хорсож үнэтэй тоног төхөөрөмж эвдэлж сүйтгээд хөөгдсөн юмнууд -бид анхны хуучуул нь гээд л орж ирчээд -би энгэж тэгж ажилладаг байлаа гээд л энд тэнд очоод солиороод л..энэ 15 жилийн хугацаанд байгаагаарай үлдэж чадсан чадварлаг ажилчдыг минь өдөж хэл амаар доромжлох гээд байхаар нь уур хүрч хамгаалагч нараар хөөлгөж гаргасан..
2014-12-29
teneg hoowon:
naad useg aldaa gej awah um alga sogtuudaa bichsen umuu
2014-12-29
зочин:
энэ хоовон биш байна текст нь зөндөө алдаа найруулгагагүй ,их нуршуу ойлгомжгүй юм бичиж
2014-12-29
sainuu:
sainuu ta buhendee shine jil udahgui garah shine onii mend hurgie.hoovondoo mash ih bayarlalaa.
2014-12-29
moogii tv:
sain baina uu hoovon? bi baingiin unshigch chine baina aa.shine dugaariig chine udaan huleelee.bayarlalaa.saihan bayarlaarai.
2014-12-29
schumacher:
shine jiliin bayariin mend xurgye!xoovon bolo bux unshigchdadaa.shine onoo setgel duuren ger bul,oir dotnixontoigoo ugtaj bayarlaarai!
2014-12-29
nana:
happy new year.
2014-12-28