Одод эболагийн эсрэг нэгдэв
2014-12-30

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Женнифер Лауренс, Лайм Хемсворт, Жош Хутчерсон болон жүжигчин Жулианне Море нар Баруун Африкт хурдацтай тархаж буй эболагийн эсрэг нэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лауренс “Бид эболаг зогсоож чадна. Бидэнд энэ үхэл таригч вирусыг зогсоох хүч бий” гэж хэлж буйгаар эхлэх гурван минутын видео бичлэгт Лайм Хемсворт, Жош Хутчерсон, Жулианне Море нар хүртэл өөрийн үзэл бодлоо илэрхийлж, олон улсыг НҮБ-д мөнгө болон сэтгэл санааны тусламж үзүүлэхийг уриалжээ.

1

Жулианне Море твиттертээ “Бидэнд асар их боломж байна. Яг одоо нэг нэгэндээ туслах хэрэгтэй” гэж жиргэжээ. НҮБ-ын эболагийн хүрээнд өнгөрсөн сарын эхээр хөлбөмбөгийн оддыг нэгтгэсэн рекламыг “Youtube.com” сайт дээр байрлуулж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли зургаан хүүхдийнхээ хамтаар эболагийн халдвар авсан хүүхдүүдэд зул сарын мэндчилгээ явуулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин