2015 оны өрнийн зурхай
2014-12-31

Эрхэм хүндэт уншигч таньд айлчилан ирж буй 2015 оны 12 ордны зурхайг хүргэж байна. Таалан болгооно уу.

й

Хонь-Эрч хүчтэй байж бооцоот тоглоом сугалаанд азтай байна

а

2015 онд та их олон зүйлийг бүтээх ба эрсдэлтэй алхмууд ч хийх болно. Энэ онд та хайранд умбах төдийгүй эхний долоон сард мөрийтэй тоглоом, сугалаанд азтай байна. Хэрвээ та тогтмол ажилгүй бол хүсэж байсан ажилдаа орох өндөр магадлалтай. Гэсэн ч од эрхэс танд хариуцлагатай, буурь суурьтай, бодолтой байхыг сануулж байна. Хонины ордныхон эрх чөлөөг илүүтэйгээр үнэлж, амьдралын бүхий л саад хязгаарыг давах хүсэлтэй байна. Дэлхийн ван гараг таны ордын гэрээр дайрч гарах нь таны амьдралд томоохон өөрчлөлтүүдийг оруулна. Дэлхийн ван гараг нь маш удаан хөдөлдөг учир та ойрын 12 жилийн турш шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх боломжтой. 2015 онд Хонины ордны ихэнх хүмүүс гэрлэх магадлалтай. Харин гэр бүлтэй хонины ордныхон том жижиг янз бүрийн хэрүүл маргаанд өртөнө. Хэрвээ энэхүү хүндхэн шалгуурыг танай гэр бүл даван гарч чадвал бүх зүйл аяндаа буцаад хэвийн болж, харилцаа улам гүнзгийрэн өөр түвшинд очих болно.

й

Үхэр-Тэвчээртэй байж чадвал санасан бүхнээ биелүүлнэ

х

2015 онд Дэлхийн ван гараг нь таны амьдралд орж ирэн дотоод ертөнц болон таны ёс зүйг өөрийн чинь эргэн тойрны хүмүүст харуулах болно. Ойрын 10 жилд дээд боловсролыг олж авахад үнэхээр таатай үе байна. Харин 2015 онд тохиолдох үйл явдлууд бүгд таны амьдралыг өөрчилж, ирээдүйн амьдралд чинь нөлөөлнө.2024 он дэлхийн ван гараг нь хумхын ордод орох ба энэ үед таны таны сурч авсан зүйлс нь таныг албан тушаал ахихад тус болно. 2015 онд та амьдралын утга учрыг олж авч, шашин болон амьдралын үзэл бодлоо бататгаж авна. Таны өмнөх үзэл бодлууд чинь шаардлага хангахгүй, амьдралд нийцэхгүй байгааг та ойлгох болно. Гэхдээ энэ үед та яг галт шувуу шиг үнснээс дахин сэрж, , амьдралын шинэ үзэл бодол, зорилготой болно. 2015 онд  та юунд ч санаа зовох хэрэггүй. Гэхдээ бүх зүйл муу талтай байдгийг санаарай. Гэр бүлд бүрэн төгс ойлголцол, тайван байдал үргэжлэх бөгөөд хамгийн гол нь та санаандгүй алхам бүү хийгээрэй.

й

Ихэр-Шинэ оны эхний 7 сар аз авчирна

аө

2015 оны эхний долоон сар ихрүүдэд аз авч ирэх бөгөөд энэ үед бодож санаж явдаг зүйлээ гүйцэлдүүлэх, мөрөөдлөө бодит байдал болгоход  тун таатай үе юм. Ихрүүдийн гадаад орчинтойгоо харьцах харилцаа ч өгөөмөр, уужуу тайван байна. Худалдаа арилжаа хийдэг ихрүүдэд шинэ он шинэ, ашигтай гэрээ хэлцэл, ажил хэргийн уулзалтаар бэлэг барих гэж байна. 2015 оны зурхайн зурлагад бичигдсэнээр ихрүүд 2006 оноос хойш  тэдний харилцааны бүсэд томоохон нөлөө үзүүлэхүйц гарагийн шилжилт хөдөлгөөнд орж байгаагүй. Тиймээс энэ он тэдний хувьд сэтгэлийн дуудлагаа сонсох, өөрийн үнэн сэтгэлээ ойлгох, чухам юу хүсээд байгаагаа ойлгох, өөрт нь тохирсон эсэхийг магадлах, цаашид он удаан жилийг хамтдаа  туулах уу эсвэл хагацаж салах уу гэх тууштай шийдвэр гаргах үе эхэлж байна. Чухам тиймээс 2015 он ихрүүдийн хувьд “амьдралын хичээлийн” жил байх болно.

йый

Мэлхий-Амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч, ашигтай олон боломж тохионо

й

Оюун ухаан, авсан мэдээллээ ашиглаж чадах бүх мэлхийд аз дайрна. 2015 онд мэлхий эргэн тойрны хүмүүстээ өгөөмөр, энэрэнгүй, тэвчээртэй хандана. Тэд мухар сүсэгт автах нь бага бөгөөд чухам өөрсдийн хувийн туршлага дээр үндэслэн юмсын мөн чанарыг ойлгохыг хичээх болно. Хэдий тийм ч мэлхийнүүд сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. 2015 онд эрх мэдэлтнүүд өөрсдийнх нь ажил үйлс, хичээл зүтгэлийг дутуу үнэлж, үл тоож байгааг мэлхийнүүд анзаарна.  2015 онд мэлхийн ордын амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч, ер бусын бөгөөд ашигтай олон боломж тохионо. Энэ нь тэдний албан ажлаас гадна нэр хүнд, нийгмийн байр суурьд хамаатай. Мэлхийнүүд зөн совингоо дагавал эдгээр боломжийг дор нь олж харах болно.

й

Арслан- Өөрийгөө хөгжүүлж, аз жаргалыг бүтээж чадна

й

Арслангийн ордныхон өөрийгөө хөгжүүлэх үе ирж байна. Бархасвадь гараг нь аз, боломжуудыг илэрхийлдэг гараг бөгөөд уг гараг нь наймдугаар сарын 11 хүртэл тухайн ордод байрлана. Ийм тохиолдол 12 жилд нэг удаа тохиох бөгөөд 2015 оны хувьд онцгой жил байх болно. Арслангийн ордны хүмүүс удирдагч хүмүүс байдаг.  2015 онд танд дараах зан чанарууд тань улам их нэмэгдэнэ. Ариун шударга байдал, өгөөмөр сэтгэл, зарчимч, нэр төр, манлайлал, хүсэл зориг, хүч. Эдгээр шинж чанарууд нэмэгдсэнээр таны амьдралд эерэг өөрчлөлт гарч та өөрийгөө хөгжүүлж чадна. Танд өөрийн манлайлагч чадвараа харуулах удаан хүлээсэн боломжууд гарна. Ингэснээр та өөрийн аз жаргалыг өөрөө бүтээж, хүмүүст таны дотор өдий болтол нуугдаж байсан жинхэнэ өөрийгөө харуулна. Хэрвээ 12, 24, 36, 48, 60, 72, 84 эсвэл 96 настай бол  танд хувь заяа маш том бэлэг өгнө.  12 жил тутам шинэ мөчлөг эхэлдэг бөгөөд та энэ үед амьдралын чанарыг дээшлүүлнэ.

й

Охин-Санаанд оромгүй өв хөрөнгө залгамжилж магадгүй

й

Бархасбадь гараг Арслангийн орд буюу Охины 12-р гэрт байрлана.  Амьдралд аз гэдэг мөнгөнд, ямар нэгэн онцгой хүмүүст эсвэл ажилд байдаг гэж бид үргэлж боддог. Гэвч энэ нөхцөлд Бархасбадийн зам нь 2015 оны амжилтын түлхүүр нь чухамдаа Охиныхны дотоод сэтгэл, тэдний дотоод амьдрал болно гэж тодотгосон байна. 2015 оны эхний хагаст Охины Ордныхны хувьд өөртөө дүгнэлт хийхэд тааламжтай үе юм. 2015 онд Охины ордныхон чухам юу тэднийг тэднийг арагшаа татаад байгааг олж чадна, тэдний амьдралыг хязгаарлаж байгаа айдас, итгэл үнэмшил, өөрийгөө шүүх үзэл, оюун ухаанд нь нуугдсан тэр зүйлийг мэдэж чадна. Хэрвээ 2015 он хүртэл тэд хий хоосонд амьдарсан бол Бархасбадь тэдэнд  чөлөөлөгдөхөд тусална. 2015 оны зурхайгаар 8 сарын 11-нд Бархасбадь Охины ордонд орно. 8 сараас эхлэн аз, элбэг хангалуун байдал шинэ боломжууд ирж байгаа нь Охины ордныхны хувьд сайхан мэдээ юм. Охины ордныхны хувьд аз жаргалтай жилүүдийн нэг эхэлж байна. Охиныхон санаанд оромгүй хөрөнгө залгамжилж магадгүй, энэ нь гэнэтийн бэлэг болох болно. Охины ордны залуус нөхөртэй бүсгүйд ухаан алдталаа татагдана.

й

Жинлүүр-Аз хийморь тэдний найз нөхөдтэй нягт холбоотой

х

Жинлүүрүүд өөрсдөө юу хүсэж байгаагаа ойлгож, улмаар өөрсдийн зорилгын төлөө тодорхой алхамуудыг хийж, энэ мөрөөдлөө бодит болж хэрэгжүүлэхийг хүснэ. 2015 оны эхний хагас бол нийгмийн идэвх, найз нөхдийн хүрээг тэлэх, гадаад дотоодын олон хүндтэй найзлахад тохиромжтой. Жинлүүрүүдийн аз хийморь тэдний найз нөхөдтэй нягт холбоотой. Мөнгө санхүү жинлүүрүүдийн хамгийн гол асуудал байсаар байх болно.  Өөртөө санхүүгийн том эрсдэл хариуцлага хүлээхгүй байсан нь дээр, яагаад гэвэл ирээдүйд бүр их хүндрэлд хүргэж болзошгүй. 2015 онд зарим дурсамжтайгаа эвлэрэх хэрэг гарна. 2015 оны эхний долоо хоног, сараас л гэр бүлтэй жинлүүрүүд нэг л биш байгааг мэдэрнэ. Тэдэнд ямар нэг зүйл дутагдаж, гэр бүлийн амьдрал уйтгартай, давсгүй мэт санагдана. Жинлүүрүүд адал явдал хайж эхлэх байх. Тэд бусдын сэтгэлийг татаж, дурлуулахыг хүснэ.

й

Хилэнц-Алдар хүнд, амжилт, ашгийн эзэд байна

ах

2015 оны эхний 7 сарыг амжилт боломжийг ивээгч Бархасбадь гараг тэдний амжилт, ниймгийн байр суурь, олон нийтэд хүлээн зөвшөөрөх салбарт өөрийнхөө аяллыг үргэжлүүлнэ гэдэг нь Хилэнцийнхэнд сайхан мэдээ болно. Амжилтанд хүрэхийн төлөөх хичээл зүтгэл нь ирэх 2015 онд Хилэнцийнхэнд алдар хүнд, амжилт, ашиг олж авахад хүргэнэ. Хилэнцийнхэн юу яаж хийж чадах, ямар авъяас чадвартайгаа бүх дэлхийд харуулах цаг нь ирлээ. Энэ онд  хөгжих сар олон боломж, бололцоо тэднийг угтана.  Хилэнцийнхэн хүссэн байр сууриа эзэлмэгцээ албан тушаал нь тогтвортой, айх эмээх зүйлгүй болсноо мэдэрнэ.  Эцэст нь хэлэхэд Хилэнцийнхэн энэ оны эхний 7 сард өөрт олдох ганц ч боломжийг алдахгүйн тулд нүд чихээ байнга нээлттэй байлгахыг хичээх хэрэгтэй.

й

Нум-Өөрийн үнэт зүйл болох авъяас чадвараа хөгжүүлж чадна

ө

Бархасбадь гараг төрөлх гэртээ буюу Нумуудын 9-р гэрт байрлаж байгаа, үүний ачаар өөрийн бүх шилдэг чанараа илэрхийлэн гаргаж чадна. 2015 онд нумууд мэдлэгийн хүрээгээ тэлж  оюуны мэлмийгээ нээнэ. Гэхдээ бархасбадь гараг Арслангийн ордод байгаа тул нумуудын сөрөг хандлагыг улам нэмэгдүүлж болзошгүй. Тэр урьд урьдынхнаас илүү зөрүүд, хатуу чанд болж, донтой мэт авирлана. 2015 онд нумууд “Зөвхөн бид үнэнийг мэднэ” гэж итгэж ямар ч тохиолдолд хорвоог үзэх өөрийн бодол санаа, үзэл бодлыг өөрчлөхгүй байх. Нумын ордод төрөгсөд амьдралынхаа замынхаа “Их цэвэрлэгээ”-г хийж учир шалтгаан ба үр дагаврын холбоог олж сурах шаардлагатай байна. 2015 онд нумуудад маш чухал хэдэн үйл явдал тохиолдох юм. Энэ бүхний дараа тэд амьдралын үнэт зүйлсийн талаарх өөрсдийн үзэл бодлоо өөрчилж, дотоод шинэ нөөц бололцоогоо дайчилна. Зарим нум энэ үеийг эдийн засгийн дампуурал, санхүүгийн гүн хямрал гэж хүлээж авч болзошгүй. Өр зээл ихтэй нумууд санхүүгийн хяналтаа алдаж байгаагаа ухаарах байх. Гэвч нумууд сэтгэлээр унах хэрэггүй., санхүүгийн хямралын үед ч өөрийн үнэт зүйлсийг  (авъяас, ур чадвар, эв дүй)сайжруулан хөгжүүлж чадна.

өб

Матар-Санхүүгийн асуудлаа бүрэн шийдэж чадна

ө

Энэ ордныхон санхүүгийн тогтвортой байдал, таатай нөхцөл бий болгох, бага багаар орлого оруулж буй урт удаан хугацааны хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тэдний санхүүгийн асуудал дээшлэх нь тэдний өөрсдийн хүчин чармайлтаас бус бусад хүмүүсээс шалтгаална. Хэрэв тэд банкны зээлтэй бол энэ зээл хүндрэл учруулахгүй бөгөөд  харин банкнаас шинээр зээл авах бол тэдэнд ашигтай нөхцөлөөр асуудлыг өөр лүүгээ эргүүлэх боломжтой. Үүнээс гадна ямар нэгэн хөрөнгө өвлөж авах, том хэмжээний бэлэг авах эсвэл өөрсдийн хөрөнгөө хөрөнгө оруулалтад ялангуяа өөрсдийн эрхэлж буй бизнест оруулах магадлалтай. Энэ бүх алхмууд тэдний санхүүгийн нөхцөлийг сайжруулахад оршино. Сөрөг талаас нь авч үзвэл матрын ордныхон өр их тавьж, мөнгийг өмнөхөөс ч илүү үрэх болно. Тухайн асуудалд анхаарлаа ихээр хандуулж, сөрөг үр дүнгээс өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй. Матрын ордныхонд өөрийн давуу талаа буюу хариуцлага, найдвартай байдал, ажиллах эрч хүч, сахилга бат, тэвчээрийг ашиглан хөгжихөд тус болно. Үүний үр дүнд 2015 онд нийгмийн бат бөх байрыг олж авна. Матрын ордонд төрнө гэдэг бол дэлхий дээр эрх мэдэлтэй, амьдралын чанарыг бий болгохын төлөө төрснийг илтгэнэ.

ы

Хумх-Шинэ оны эхний сард хүссэнээсээ ч илүүг олно

ёө

Хумхын ордны хүмүүст Бархасвадь гараг нь олон боломжийг олгож, хайрын холбоо,гэр бүлийн асуудалд азтай байна. 2015 онд та энэ ертөнцийг өөр өнцгөөс харж эхлэх бөгөөд мэдлэгийн хүрээгээ тэлэх болно. Санчир гараг нь хумхын ордны гол удирдагч юм. Иймээс хоёр жилийн хугацаанд маш хүчтэй нөлөөлөх болно. Энэ тохиолдол 28-30 жилд нэг удаа тохиох бөгөөд хэрвээ амьдралаас хүссэн зүйлээ авахыг хүсэж байгаа бол энэ цаг хугацааг сайн ашиглах хэрэгтэй. Гэхдээ таны хэрхэн хичээж байгаагаас хамаарч хоёр эрс өөр үр дүнд хүрэх болно. 2015 оны эхний есөн сард өөрсдийн гаргасан буруу шийдвэр, алдааны үр дүнг хүртэж мэднэ. Харин дэлхийн ван гарагийн авчирч буй өөрчлөлтүүд танд саад бэрхшээл учруулж байгаа зүйлсийг арилгахад тус болно.

б

Загас-Олсноо ухаантай зарахыг зөвлөж байна

а

2015 онд ажлын салбарт мажилтад хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрвээ та одоогоор тогтсон ажилгүй байгаа бол 2015онд хүсэн хүлээж байсан ажилдаа орох болно. Ажлын салбарт аз дагана. Эрүүл мэндийн хувьд таны бүх зүйлс муугүй байх ба та эрч хүчтэй байна. 2015 онд таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Зарим үед нь танд гэнэтийн орлого орж ирнэ. Мөн орлоготой адилхан гэнэтийн зарлага ихээр тохиолдоно. Та өөрийгөө мөнгө сайн олдог боловч олсон шигээ амархан алга болгодог гэдгээ анхаарах болно. Гэсэн ч 2015 онд таны хүссэн бүх зүйл биелэх болно. Таны ирээдүйн зорилго өөрчлөгдөх бөгөөд өмнө нь танд маш чухал байсан зүйл жижиг мэт санагдана. Энэ оныг даван туулсан нөхөрлөл бат бөх байх бөгөөд таны амьдралын турш хадгалагдан үлдэнэ.

Shuud.mn
Сонин хачин
lhagvaotgon:
Yg vnen taarch bna setgegdel goe bna
2015-11-15
aagii:
Unen bj magadgui shuu zagasnii ord
2015-08-10
tsengel:
Zagasniih yag zov helle uragshaa
2015-07-31
Bolormaa:
Zagasny uneheer unen yumaa . Bayarlalaa.
2015-07-31
marlaa:
ohinii ord unen bol goe l bn
2015-07-31
m.niotg:
yu yarjigaan unrn yum bnlee
2015-07-17
zoloo:
neree arslangiin ordniihon en ni unen bol goyo heheh
2015-07-17
m.niotg:
yu yarjigaan unrn yum bnlee
maral:
arslangiin ord gaihamshigtai ym
2015-06-04
svxee:
Dajgvi shvv
2015-04-30
uyanga.oliya@yahoo.com:
Sar sard baibal zgr yum aa
2015-04-30
zochin:
sar saraar gargaval sain bna.saihan jil boloh ni amjilt
2015-03-22
otgoo:
mash goe sanagdlaa yg unen bgaasai
2015-03-05
altai :
taalagdlaa bayarllaa
2015-02-23
tsermaa:
taalagdlaa
2015-02-22
zochin:
nadtai adilhan 01 sariin 20-d udur tursun hun baina uu
2015-02-19
zochin:
naiznaraa bi 01 sariin 20-d tursun yunii ord we tv-n zurhaideer matar geed soningiin zurhai deer humh geed tolgoi erguuleed baihiin
2015-02-19
bbbb:
amjilt husiye
2015-02-17
bbbb:
amjilt husiye
2015-02-17
tseegii:
amjilt husie ta buhend
2015-02-14
togssaihan:
mas aztai bhne hichej amidarna zondo ih taalagdaj bna
2015-02-11
ooko:
za tiimee bieldeg bol saihan l ym bna
2015-02-06
saraa:
tiimee saihan zurhai bna.hucheegeed zutgenee .
2015-01-30
darii:
ok ok bayrlala
2015-01-29
naraa :
bieldeg bol saihan l ym
2015-01-27
nooroo:
erool bat orshig ee minii bolon manai geriihnii zurhai estoi goe bailaa bielene gedegt itgej bn
2015-01-14
1234:
15 onii zurhai geed 4 yanziin zurhai bnaa.ali ni zuv yum boloo
2015-01-03
turuu:
unshlaa.anzaarch ajillanaa.
2015-01-01
даваасүрэн:
гоё гоё. миний бодож байсантай яаг нийлж байна. энэ жил ихийг хийж бүтээх болно. урагшаа, урагшаа, урагшаа.
2014-12-31
nergui:
zurhai taalagdla
2014-12-31
pety batjargal:
bayrlalaa zurhaigaa haraad amjilt gargana aa
2014-12-31
zochin:
okokokokokokokokok
2014-12-31