Өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно
2015-01-02

Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

мх

Тус тэмцээнийг нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоод хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээнийг хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалаар явуулах аж.

эж

Тэмцээнд оролцогчид Швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээний финалд оролцох эрхтэй болох юм байна.

бөы

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин