“Алтан сарнай”-н шилдгүүд тодров
2015-01-01

Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооноос /хуучнаар МАСЗХ/ анх  2000 онд зохион байгуулж эхэлсэн "Алтан сарнай" наадам  14 дэх жилдээ зохиогдлоо. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш зохиогдсон уг наадмыг залуусын дуу хоолой,  үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор  өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан гэдэг. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд 70 гаруй хүндтэй эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өдгөө салбар салбартаа манлайлж байна.  Энэ жилийн  долоон салбарын шилдгүүдийг тодруулахдаа олон нийтийн нээлттэй  санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар авсан билээ. Ингээд “Алтан сартнай 2014” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

йы

Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн: З.Түмэн-Өлзий

ы Олон Улсын Музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч Зандраагийн Түмэн-Өлзий 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент авснаар энэхүү шагналын эзэн болжээ. йы Соёл урлагийн салбарын оны онцлох хүн: Н.Жигжидорж й Монгол Улсын Морин хуурын чуулгын концертмейстер, гоцлол хөгжимчин. Тэрбээр 4-р сард: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын "Морин хуур, Симфони найрал хөгжмийн II концерт"-ыг хамтран туурвиж, ДБЭТ-ын тайзнаа амжилттай толилуулсан. Мөн "Арга билэг" этно жазз хамтлагтайгаа Швейцарийн Хэйри Хайзег жазз хөгжмийн тавалтай хамтран "Агула" жазз хөгжмийн тоглолтыг толилуулж, цомог гаргасан бөгөөд уг тоглолтоо 2015 оны 2 сарын 1-ээс Швейцарийн 5 хотноо тоглохоор бэлтгэж байна. Н.Жигжиддорж өнгөрсөн онд мөн "Арга билэг" этно жазз хамтлагтайгаа АНУ-ын хэд хэдэн хотод "ДЭЭЛТ" этно жазз тоглолтоо толилуулсан бол арванхоёрдугаар сард "Virtuoso-2014" оны шилдэг уран бүтээлчдийн тоглолтод оролцон, оны шилдгийн шилдэг уран бүтээлчээр шалгарч, "Virtuoso-2014" цомын эзэн болжээ. ы Спортын салбарын оны онцлох хүн: С.Цэрэнчимэд й Узбек улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 60 кг-ийн жинд түрүүлэн, Дэлхийн аварга болсон, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд энэ жилийн спортын шилдэг хүнээр тодорлоо. Тэрээр 19 насандаа ДАШТ-ээс алтан медаль хүртсэн нь энэ эрхэм алдрын эзэн болсон хамгийн залуу тамирчин болжээ. й Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн Ж.Мөнхбат й Тэрбээр 2002-2004 онд УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч, УИХ-ын даргын туслах, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2007-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн тэргүүн, 2011 оноос Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дэд тэргүүн, 2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2012 оноос “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад. МАН-ын 27 дугаар их хурлаар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа улс төрийн залуу удирдагч юм. й Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн: Л.Ажиа Гэгээн й Цусны хорт хавдартай хүүхдэд зориулан эмнэлэг байгуулсан Л.Ажиа гэгээн энэхүү шагналын эзэн боллоо. Цусны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2009 онд ийм төрлийн өвчтэй 18 хүүхэд бүртгэгдэж байсан бол 2011 онд 33 болж өсчээ. “Хамгийн хүнд өвчтэй хүүхдүүдийг тусгаарлаж, зориулалтын эмнэлэгт эмчлэх шаардлагатай байдаг. Бид энэ чиглэлийн хүүхдийн эмч нарыг Герман, Солонгосын эмнэлгүүдтэй хамтран бэлтгэсэн бол өнгөрсөн 5 дугаар сард лабораторио бүрэн шинэчилсэн. Иймээс бидэнд тулгамдаж байсан хамгийн том бэрхшээл болох барилгын асуудлыг Ажиа гэгээнтэн олж харан шийдэж өгсөнд маш их талархаж байна” хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр энэ номинацийн эзний талаар ярьж байв. ый Бизнесийн салбарын оны онцлох хүн: Д. Наранбаатар й 2002-2003 онд “Таван Богд Косметик” ХХК-д маркетингийн менежер 2003-2004 онд “Таван Богд Косметик” ХХК-д судалгааны менежер, ахлагч 2004-2005 онд “Таван Богд Косметик” ХХК-д дэд захирал 2005-2008     “Таван Богд Трейд” ХХК-ийн бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга 2008 онд  “Говь” ХК-ийн Дотоод худалдааны газрын захирал 2009 оноос одоог хүртэл “Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа шилдэг бизнесмэн юм. йф Дэлхийн монгол хүн: Г.Баатархүү й “Шонхор” циркийн захирал Г.Баатархүү нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо хүргэжээ. Энэ нь гадаадын жуулчдад Монгол улсынхаа түүх соёл, зан заншлыг сурталчлах, жуулчдыг эх орондоо татах, морьтны циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээ зөвхөн Монголоороо овоглох, Монгол циркийг дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. “Шонхор” морин цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 тоглолт хийдэг бөгөөд өдөрт 3500-5000 гаруй жуулчдад Монголынхоо гайхамшигт түүх соёлыг таниулж, Чингисийн морьтон Монгол хаана хүчирхэг хэвээр гэдгийг гайхуулсаар явна. й Ийнхүү  олон нийтийн нээлттэй санал асуулгаар өрсөлдүүлсэн эрхмүүдээс дээрх  долоон эрхэм энэ жилийн “Алтан сарнай”-н эзэд боллоо. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит  “Нийгмийн ардчилалын төлөөх хүндэтгэлийн цом”-ыг   ажил үйлсээрээ манлайлсан таван  залууд гардуулсан юм.  Намын  даргын нэрэмжит хүндэтгэлийн цомоор МАН-ын бүлгийн референт, сэтгүүлч Н.Хажидсүрэн,  ШУТИС-ийн 3-р курсын оюутан Д.Нармандах, бизнес эрхлэгч Ц.Амарсанаа, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч Э.Ганхуяг,  Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболд нар шагнагдсан байна. ц Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ajia gegeeniig taivan bailga ta nar 30 000 lam buudaj alchihaad uuchlalt ch guihgui bgaa biz dee
2015-01-04
үнэн:
эдийн засаг сэхээнд орчихоод ард түмэн чинь мөлхөж байхад яасан их баяр наадам шагнал хэрэгтэй хэрэггүй гуншин бэ? яасан ч их амардаг юм бэ! бас цагаан сараар...
2015-01-02
үнэн:
ман ийн шинэ жил энэ ан ийх юу ч билээ бас нэг юм байдаг юм. юундаа гайхуулдаг юм бэ та нар! та нарын идсэн хоолны үнээр ядарсан нэг айл сарын хүнсээ хийж байгаа. битгий гайхуул тогоон дотроо үмхийр!
2015-01-02
rrrr:
bitgii dandaa ataarhaj basigaach
2015-01-02
hjjf:
ene dandaa zahialgat humuus bna
2015-01-02