Өмнөдтэй хэлэлцээр хийхэд бэлэн
2015-01-03

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр ард иргэддээ хандаж мэдэгдэл хийх үеэрээ Өмнөд Солонгосын удирдлагуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэж хэлжээ.

a

Тэрбээр “Өмнөд Солонгосын Засгийн газар болон Батлан хамгаалах яам Солонгосын хойгт урьдчилан сануулга өгөхгүйгээр цэргийн сургуулилт хийхгүй байхыг хүсье. Мөн АНУ болон Европын аль нэгэн гүрэнтэй хамтран Хойд Солонгос болон түүх соёлыг минь гутаахгүй байхыг хүсч бас итгэж байна.  Нэг үндэстнийг хагарган бутаргаж, санаатайгаар дайнд уриалан дуудаж буй АНУ-ын Засгийн газартай хамтарч Солонгосын хойг болон хил орчимд цэргийн хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг шаардаж байна. Энэхүү саналыг хүлээн авбал энхийн хэлэлцээр хийхэд бэлэн” гэж мэдэгджээ.

sa

Хойд Солонгосын Төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Өмнөдийнхөн Ким Чен Уны саналыг хүлээн авч, ямар нэгэн  хариу ирүүлээгүй байна” гэж мэдээллээ. Харин Өмнөдийн хэвлэлүүд Ким Чен Ун 2011 онд Засгийн эрхийг авсныхаа дараа анх удаа хамтран ажиллах санал тавьлаа хэмээн онцолжээ.

s

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин