11 давхар барилга нуржээ
2015-01-03

Хятадын Хэйлунцзян мужийн Харбин хотын 11 давхар агуулахын зориулалттай барилга нурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Барилгын нурингад даруулж, 11 хүн гэмтсэн гэж аврах албанаас мэдээлэв. Мөн аврах ажиллагаанд оролцож байсан 27 настай Лиа Жиан, 22 настай Цень Шин гэх хоёр гал сөнөөгч амиа алдсан байна.

б

Нурсан барилгын эхний гурван давхарыг агуулах болгоно ашигладаг байсан бол 3-9 давхаруудад нь айлууд амьдардаг байжээ.

й

Мөсөн хот гэгддэг Харбин хотын дарга Сун Ши Бин амиа алдсан гал сөнөөгчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн эмчилгээний төлбөрийг даахаа уламжилжээ.

й

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин