Гадаад худалдааны эргэлт 10.3 тэрбум ам.долларт хүрлээ
2011-12-28

Оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 10271.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 89.4 хувиар өсчээ. Нийт бараа эргэлтийн 55.5 хувь буюу 5701.4 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 14.8 хувь  буюу 1517.7 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Мөн  хугацаанд нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68.7 хувиар өсч 4303.9 сая ам.долларт, импорт 107.8 хувиар  өсөн 5967.3 сая ам. долларт тус тус хүрчээ. Импортын өсөлтийн хурд  экспортынхоос 1.6 дахин илүү байснаар нийт гадаад худалдааны алдагдал 1663.4 сая ам.долларт хүрчээ. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 415.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.9 дахин өсөөд байна. Гадаад худалдааны нөхцөлийн индекс 11 дүгээр сард буурлаа 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 1 1.616-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар буурсан байна. Гадаад худалдааны нөхцөлийн индексийн бууралтад импортын машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний үнийн индексийн өсөлт голлон нөлөөлжээ.
Shuud.mn
Сонин хачин