Пхеньяны төв талбайд цас ихтэй байгаа ч дөнгөж саяхан салах ёс хийх ёслолыг эхлүүллээ.
Хойд Солонгосын төв телевиз дөнгөж саяхан шууд дамжуулж эхэлсэн байна.
Суудлын хар машин дээр удирдагчийн шарилыг байрлуулж машиных нь хоёр талаас Ким Чен Ирийн хамгийн ойрын хүмүүс гараа хүргэн талбайгаар удаанаар хүндэтгэлтэйгээр явсаар өнгөрч байна.
Олон мянган иргэд төв талбайд цугласан байх бөгөөд иргэдийн төлөөллийн урдуур цэргийнхэн эгнэн жагсчээ.
Ёслолын цуваа Ким Чен Ирийн шарилыг дээрээ байрлуулсан машинаар талбайд орж ирсэн ба араас нь удирдагчийн том хөргийг байрлуулсан бүрхүүлтэй хар машин, түүний араас том дурсгалын цэцэг байрлуулсан машин явах ба хүндэт харуулын цуваа дагаж алхаж байна.
Яг одоо Пхеньянд цас хүчтэй будран орсоор байна хэмээн BBC-гээс мэдээлж байна.
Оршуулгын цуваа Пхеньяны төв гудамжуудаар эмгэнэн гашуудаж удирдагчтайгаа салах ёс хийхээр замын хажуугаар жагссан олны дундуур явсаар байна.