Д.Болдбаатар 114 дүгээрт бариаллаа
2015-01-06

Автомашин, мотоциклийн олимп гэгддэг "Дакар ралли-2015" уралдаан өнгөрөгч ням гаригт эхэлсэн. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдрийн уралдаанд мотоциклийн төрөлд уралдаж буй манай тамирчид амжилттай бариаллаа.

б

Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлөн гурав дахь удаагаа оролцож буй ОУХМ Д.Болдбаатар 114 дүгээрт бариалжээ. Харин "Дакар ралли" уралдаанд анх удаагаа хурд, хүч сорьж буй манай тамирчин Ч.Анар хоёр дахь өдрийн уралдаанд 134 дугаарт барианд орсон байна. Ийнхүү манай тамирчид 50 хэм хүртэл халж буй цаг агаарын хүнд нөхцөлд уралдааны хамгийн урт буюу 518 км замыг амжилттай туулан барианд оржээ.

ө

"Дакар ралли-2015" уралдааны автомашины T2 ангилалд 431 дугаартай автомашинаар ОУХМ Н.Лхамаа уралдаж буй. Тэрбээр одоогоор хараахан барианд орж ирээгүй байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
дэмжигч:
болдбаатарт болон автомашишы төрөлд уралдаж байгаа лхамаа.ө.бамбадэлгэр.бамбацогт.жаргалсайхан нар болон багийн хамт олонд амжилт хүсэе хоёр дахь өдрийн барианд лхамаа.бамбадэлгэр 120, бамбацогт 107 д барианд орсон мэдээлэл байна. дахин амжилт хүсэе
2015-01-06
nyamka:
amjilt husie.
2015-01-06