Алт, зэсийн ханш унаж, нүүрс өссөөр байна
2011-12-28

Унц алт өнөөдөр 1,588.30 ам.доллар буюу 0.45 хувийн уналттай байгааг  Bloomberg дамжуулж байна. Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ 11 дүгээр сарын 30-ны өдөр унц тутамд 1705.41 ам.долларт хүрсэн нь оны эхнээс 25.1 хувиар өссөн үзүүлэлт бол, өмнөх сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлт. Харин тонн зэсийн ханш Лондонгийн бирж дээр 7,589.50 ам.доллар байна. Ерөнхийдөө зэсийн ханш уналттай байна.А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон цайрын үнэ 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 7959.5, 2073.3 ам.доллар байсан нь оны эхнээс 20.9 хувь, 14.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Нүүрсний үнийн тухайд Өвөрмонголын зах зээл дэх дундаж үнэ нь  11 дүгээр сарын байдлаар тонн тутамд 112.3 ам.долларт хүрч оны эхнээс 1.5 дахин өссөн байна. Харин Монгол улсын экспортын нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 119.3 ам.долларт хүрч оны эхнээс 2.0 дахин, өмнөх сараас 2.3 хувиар өссөн нь нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлжээ.  
Shuud.mn
Сонин хачин
зөв хө, Тэнгэр бурхан ивээж, нүүрс маань улам үнэтэй зарагдаасай билээ.
2011-12-28