Путинтэй утсаар ярьжээ
2015-01-06

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй өчигдөр утсаар ярьсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн сарын 7-нд Москвагийн “Внуково” олон улсын нисэх буудалд уулзсан билээ. Ерөнхийлөгчид Украины хямрал болон эдийн засгийн асуудлаар өөрсдийн байр сууриа солилцсон гэнэ.

1

Олланд хэвлэлийнхэнд “Би Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярилцаж, зарим асуултад хариулт авлаа. Тэрбээр Украины хямралд буруугүй гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлж, Украины Засгийн газрын сэрдэж буй шиг салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаагүй гэж дахин мэдэгдлээ. Энэ бүх хариултыг сонссоны дараа Путинтэй уулзах хүсэл минь бадрав. Бидний уулзалт хэдхэн минут биш хэдэн цаг үргэлжлэхийг хүсч байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч төгсгөлд нь “Путин намайг ирэх тавдугаар сард зохион байгуулагдах Ялалтын баярт оролцохыг урьсан” гэж хэлжээ. Путин өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд урилга явуулсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин