81 сая төгрөгийн хохирлоос сэргийлэв
2015-01-06

Шинэ оны зааг дээр хэд хэдэн удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил гарчээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр хилийн дугаар тэмдгийн чиглэлд согтуугаар явган хүн хилийн тор даган явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээдийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2015 оны нэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд 75 тооны адуу, 135 тооны бог мал улсын хилд тулсныг хилчид тогтоон ард иргэдэд учирч болох 81 сая төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлжээ.

Shuud.mn
Сонин хачин