Либери онц байдлаа цуцлав
2015-01-07

Баруун Африкийн орнуудад дэгдээд буй үхэл таригч эбола вирусын улмаас амиа алдсан иргэдийн тоо 8153-д хүрсэн тухай ДЭМБ-аас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Харин халдвар авсан иргэдийн тоо 20656-д хүрчээ. ДЭМБ-ын мэдээлснээр амиа алдсан иргэдийн ихэнх нь Сьерра Леоне, Либери, Гвиней улсад бүртгэгдсэн гэв. Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ эболагийн вирусын улмаас тогтоосон хөл хориогоо цуцалж сургууль, цэцэрлэгийг хэвийн ажиллагаанд оруулж буйгаа мэдэгдсэн байна.

1

Тус улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны аравдугаар сард улс даяар хөл хорио тогтоож, нийслэл Монрови хотноо үйл ажиллагаа явуулдаг бүхий л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Өнгөрсөн оны сүүлээр Сьерра Леоне улсад халдвар авсан иргэдийг эмчилж байсан Их Британийн эмч халдвар авсан билээ. Түүний биеийн байдал хүнд байгаа гэж ДЭМБ-аас мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин