Хэлэлцээр хийхэд бэлэн гэв
2015-01-07

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны өмнө Өмнөд Солонгосын удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн юм. Тэрбээр уулзалт зохион байгуулахаасаа өмнө Өмнөдийн удирдлагууд АНУ-ын Засгийн газрын өдөөн хатгалгаар Хойд Солонгосын нэр хүндэд халдахаа зогсоохыг шаардсан билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ  дээрх саналыг хүлээн авч буйгаа мэдэгджээ.

1

Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Хойд Солонгостой хэлэлцээр хийхэд бэлэн байна. Бидний уулзах цаг нь хэдийнэ болсон. Энэ уулзалтаар олон чухал асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн өмнө тус улсын Ерөнхий сайд Чон Хон Вон уг саналыг хүлээн авахыг Ерөнхийлөгчөөсөө хүссэн билээ. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын удирдагч алдаж болохооргүй санал тавилаа” гэж мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин