Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзана
2015-01-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өнөөдөр 15.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд уулзалт хийх гэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өнөөдөр ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

ө

Өнөөдрийн уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцохоор болжээ.

Shuud.mn
Сонин хачин
yeronhiilogchid helye:
unuudur uil ajillagaa yavuulj bui mongol ulsiin tomoohon 3000 garui aj ahui negjuuded eruugiin hereg uusgej tednii ed hurungu uil ajillagaag zogsoochihood yugaa hudlaa hutsaad baigaa yum be. mongol ulsiin hymraliig tanai nam, shudraga helbel chi uusgesen shuu. mongoliin bayalag buteegch nart eruugiin hereg uusgej, ajil uilsiig n zogsooj gadnii hurungu oruulagch nariig n zandaahuuiin enhbold ta hoyer l urgeesen sh dee. unuudur mongoliin ediin zasgiig ta hoyer l nutsgen garaaraa suiruulsen shuu dee. tegchiheed bitgii ingej hutsaach tegeh uu, shudraga l baya
2015-01-07
show must go on:
showdood l bai, tenegteed l, yamar ch ur dungui, hudal huurmagaar duursen ovoohoi. biznisiig buu demj, demjvel sununu. biznis tur 2 yaav ch niilj boloxgui, neg ni buteedeg, nuguu deeremdeg 2 uur esreg tesreg baidag. xezee uuniig oilgoh yum be? biznisee demjuuleye gesen kompanuid bol crony biznismenuud buyu hamsaatnuud ni gesen ug.
2015-01-07
ээээээ:
энэ тэнэг заруудаа зайлуулаачээ. хэн ч уншихгvй шvv дээ
2015-01-07