Зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр өгнө
2015-01-07

Ява тэнгист осолдсон Индонезийн “Airbus A320” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд “Air Asia” компани нөхөн төлбөр өгөхөө мэдэгдлээ. Энэ долоо хоногийн эхээр амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн тус бүр нь 24 мянган ам.долларыг тус компаниас нэхэмжилсэн юм. “Air Asia” компанийн захирал Тони Фернандест “Зорчигчдын гэр бүлээс шаардаж буй мөнгийг 100 хувь олгохоор боллоо. “Airbus A320” сүйрч, 162 хүн амь үрэгдсэнд харамсч байна. Олон улсын аврагчид онгоцны хар хайрцгийг Ява тэнгист хайж буй. Онгоц осолдсон шалтгаан хар хайрцагт бичээстэй байгаа” гэж хэлжээ.

1

Олон улсын аврагчид өчигдөр далайгаас хоёр зорчигчийн цогцсыг гаргаж авсан байна. Аврагчид далайгаас нийтдээ 34 зорчигчийг цогцсыг гаргаж авчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин