Дахин төлөвлөлт хийх компаниудад батламж гардуулав
2015-01-07

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг баталсан. Тус хөтөлбөр нь  Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.

ө

Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах ажлыг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг баталсан. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга эхний ээлжийн 21 барилгыг барилгажуулах шийдвэр гаргаж, “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан юм.

ө

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 3 компанид өнөөдөр батламж гардууллаа. Тэрээр ажил эхлэх эрх бүхий батламжийг гардуулахдаа “Юуны өмнө дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад нийслэлийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ажлын байраар хангах үйл явцад чухал нөлөө үзүүлж байгаад талархалтай  байна. Өнөөдөр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг бол ажлын байр болоод байна. Энэ ч үүднээс нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны бодлогын гол үйл ажиллагаа бол ажлын байраар хангах явдлыг дэмжиж юм. Тиймээс энэхүү төсөл нийслэлийн иргэдийн багагүй хувийг ажлын байртай болгоход хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцлон хэллээ.

ө

Журмын шаардлага хангасны дагуу  Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалтын урилгыг 5 багцад зарласны дагуу 6 аж ахуй нэгжийн 8 багц төсөл ирүүлснээс 3 багцад эдгээр компани дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
dandar max:
muu baga yastan niislel hotiin aj ahuin negjudiig suiruulj hayasandaa mongolchuudiin hoorond ni jinhene yas hayaj kaif avdag gar ble de.20 jiliin tuuhende niisleliin irged ingej ajil amidralgui bolj uzeevui yumaa uzej bn buh aj ahuin negjuud dampuurch bn.hurdhan 16 on boloosoi an nam bish bol nohoi ch bsan sanalaa ugumz.
2015-01-08
өвөө:
барилгыг барилгажуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? өвөө нь ойлгосонгүй.
2015-01-07
bibnaa:
ganbold ahaa amjilt bimex
2015-01-07