Ах дүү нар халдлага үйлджээ
2015-01-08

Парист үйл ажиллагаа явуулдаг “Charlie Hebdo” сонины оффис руу зөвшөөрөлгүй нэвтэрч халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид гэж цагдаагийн газраас мэдээллээ. Мөн халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг хоёр биш гурав гэж мэдээлжээ. Тэднийг хэргийн газраас зугтаахад нэг хүн тусалсан гэжээ. Дээрх халдлагын дараа тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади фэйсбүүктээ “Сайн байна, хөвгүүдээ” гэж бичжээ.

ө

Францын хэвлэлүүд гэмт этгээдүүдийн зургийг нийтэд цацсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сонины байранд 34 настай Коуачи, 32 настай Черип Коуачи нар халдлага үйлдсэн бол тэднийг хэргийн газраас зугтаахад нь 18 настай Хамуд Моурад тусалсан гэжээ. Коуачи, Черип Коуачи нарыг ах дүү гэдгийг нь цагдаагийн газраас онцолсон байна.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
byfgj:
zuvshuurultei nevterch haldlaga hiih uu
2015-01-08